📅

Хүний амь замын эвдрэл үерийн гамшиг

🕔 2018/07/23 10:34

  Зуны 6-9 дүгээр сард богино хугацаанд ихээхэн эрчтэй бороо орвол хур борооны үер гэж үздэг байна. Үерийг шинжин таних уламжлалт  аргуудад урдаасаа  салхилвал  үер болно гэж үздэг  гэж тэдэглэсэн байна.Тэгвэл энэ сарын 14-өөс эхэлсэн борооны үүл урдаасаа хойшоо нүүж байсан үер болох нь гэж үр хүүдүүддээ ярьж байсан тухай Баянгол дүүргийн  ахмад настан хэлж байна. Нэг үгээр хэлбэл тэрхүү ахамадын хэлсэн үг цаг агаар шинждэг байдлыг шинэ үеийнхэн авч хэлэлцээгүй бололтой. Орон сууцанд амьдардаг тул тэдний хувьд ямар нэг хохирол гараагүй гэнэ.
Түүнээс гадна ус цаг уурын байгууллага урдаасаа үүлшинэ.  Тодруулбал Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаар борооны үүл орж ирж говийн бүс нутаг төдийгүй төвийн болон зүүн зүгийн нутгаар бороо үргэлжлэн орно. Урдаас орж ирсэн үүлнээс үүдэлтэй бороо зүүн зүгийн нутгаар шувтрах боловч   баруун аймгийн нутгаас эхлэн дахин бүх нутгийг хамрах  төлөвтэй байна гэсэн цаг агаарийн мэдээ наадмын өдрүүдэд телевиз, радиогоор цацагдаж байсан байх юм. Түүнийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон хэрэгжүүлэн үерийн аюулаас хохирол багтай гарсан аж ахуйн нэгж, иргэн хэд байгааг хэлэхэд бэрх. Харин цаг агаарийн мэдээлэл үнэн зөв байж аадар бороо орж үерийн аюул дагууллаа.
Долдугаар сарын 15-аас эхэлсэн энэ зуны үерийн гол цөм нь Төв, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг Улаанбатар хот байсан  гэж Онцгой байдлын байгууллагаас мэдээлж байна. Эдгээрээс гадна Баян-Өлгий аймагт гамшиг болжээ. Гамшгийн голомтод 600 гаруй хүн ажиллаж эрсдэлийн үнэлгээ хийж орон гэргүй болсон иргэдийг Өлгий сумын сургууль, цэцэрлэгүүдэд байрлуулан дараа дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна.
Баян-Өлгий аймагт 2016 онд үер бууж 2,2 тэрбум төгрөгийн хохирол байгууллага, иргэдэд учирч байсан аж. Түүн дээр түшиглэн тус суманд /аймгийн төв/ 30 км үргэлжлэх үерийн далан барих шийдвэр гаргажээ. Далан барих ажилд 2018 оны төсөвт 570 сая төгрөг суулгасан. Түүгээр үерийн далангийн зураг төсөл хийж тендерийг зарлаад байгаа. Харин 2019 оны улсын төсөвт даланг бариж гүйцээх  таван тэрбум төгрөг сууна гэж ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бригадын генерал Г. Ариунбуян ярьж байна.
 
Хоёр жилийн өмнөх үерээс авсан сургамж өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй байтал дараагийн үерийн гамшиг энэ нутагт нүүрлэн олон айл өмч хөрөнгөөсөө дахин салжээ. Энэ жилийн үерийн хохирол бүрэн гараагүй байгаа 10-20 тэрбумаар яригдах болов уу гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлээд байгаа аж. Хүнд байдалд орсон 530 өрх 2500 иргэнд анхны тусламжийг Засгийн газар нөөц хөрөнгөөсөө гарган үзүүллээ. Бас гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлэх сайн дурынхан хийгээд иргэд санаачлан хандвийн данс нээжээ. Тэднээс "Дэлхийн зөн” олон улсын байгууллага  гамшигт өртсөн өрх бүрт 100 ам доллар буюу 240 мянган төгрөг эхний ээлжинд олгоно гэж мэдэгдлээ.
Усархаг бороотой зэрэгцээд  Архангай аймгийн Хотонт, Хашаат сумын нутгаар   хүчтэй хуй салхи дэгдсэнээр Хархорин Булганы 110 клватын 7, 35 клватын 20 цахилгаан шугамны шон хугаран унаж 8 аймгийн 69 сум цахилгаангүй болжээ. Гамшигт өрдсөн цахилгааны шугамны тулгуур баганыг мэргэжлийн 7 байгууллагаас гарсан 58 хүн 26 техник 26 цаг ажиллан  сэргээн  босголт  хийж хэвийн байдалд нь оруулжээ. Богино хугацаанд ийм сэргээн босголт хийхэд эрчим хүчний байгууллагууд аюулгүйн нөөцийг заасан түвшинд байлгадаг болсонтой  холбоотой гэж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан мэдэгдэж байна. Эрчим хүчний 27 тулгуур багана унаж, түүнийг сэргээн босгосонтой холбогдон гарч байгаа хохирол 180 сая төгрөг гэнэ.
Айл өрх усанд урсах, цахилгааны шон хугархаас гадна улсын хэмжээнд хэд хэдэн байршилд хатуу хучилттай замын эвдрэл гарчээ. Эвдэрсэн замын нийт урт нь 116 км болж улсад 1,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэнэ. Замын эвдрэл гэмтэл нэмэгдэх магадлалтай гэж Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б. Цогтгэрэл мэдлээл өгч байна.
Нийслэлийн хувьд үерийн хохиролын хэмжээ бүрэн гараагүй хоёр хүн амь үргэдсэн харамсалтай мэдээ цацагдаж байна. Нийслэлд хоёр хүн амь үрэгдсэн бол Сүхбаатар аймгийн Халзан, Өмнөговь аймгийн Ханбогд суманд ухсан нүхэнд тогтсон усанд 3 хүүхэд живж амь насаа алдсан тухай онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Улаанбаатар хотод үерийн үед ирсэн дуудлагын 60 хувь нь айлын гэрт ус туулсан, 20 гаруй хувь нь орон сууцны орц зоорийн давхар усаар дүүрлээ гэсэн дуудлага байжээ. Нийт 9 дүүргийн нутаг дэвсгэрт 1800 өрх үерийн эрсдэлтэй орчинд аж төрдөг. Түүний 1225 нь зөвшөөрөлгүй газар буусан гэсэн мэдээлэл цацагдав. Тэрхүү 1225 айлыг хаана хэрхэн нүүлгэн буулгах талаар эцийн шийдвэр хараахан гараагүй байгаа аж. НОБГ-аас мэдээлж байгаагаас үзэхэд үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айлын олонхи нь орон нутгаас хот бараадан нүүж ирсэн газрын завшөөрөлгүй олдсон газраа буусан айлууд байгаа гэнэ.
Онцгой байдлын байгууллагын ажилтнуудын ярьж байгаагаас үзэхэд нийслэлд өрхийн хэрэгцээнд хаана, хэн хэзээ ямар байдлаар газар олгож байгаа нь тодорхой бус. Ийм учраас олдсон газраа хашаа барьж суурьшдаг. Тэр нь үер, байгалийн гамшигт амь нас, эд хөрөнгөөн алдах гол шалтгаан болдог бололтой. Тэдгээр өрхийн эзэдтэй мэргэжлийн байгууллагынхан очоод уулзах гэхэд чулуу, мод нүүлэгдэг нохойгоо суль тавих зэрэг эсэргүүцэл үзүүлдэг аж. Эхний ээлжинд эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 1225 өрхийг буулгах суурьшлийн бүсийг нийслэлийн удирдлага бий болгох шаардлагатай болов бололтой. Ийм байдалд байгаа иргэдийн хэлдэг зүйл нь "Монгол улсын иргэнд Үндсэн хуулиар амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй. Тэр дагуу бид нийслэлд амьдарч байгаа газрын зөвшөөрөл олдохгүй байна” гэж хэлдэг гэнэ. Үндсэн хуулийн заалт нийслэлээс өрхийн хэрэгцээнд олгох газрын зөвшөөрөл хоёрын хоорондуур үерт айлууд урсаад байгаа бололтой.
Үерийн дараа нар гарах нь төв суурин газарт бохир нь хальсан орчин үүсдэг энэ нь халдварт өвчин дэгдэх нөхцөл болдог гэнэ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөмж гаргасан байна. Энэ сарын 22-24-нд бороо намжмал байдалд орж нар гарах бололтой. Нартай зэрэгцээд халдварт өвчин үүсгэх орчин бүрдэх магадлал өндөр болох гэнэ шүү.  Түүнээс болгоомжил, урьдчилан сэргийлэхтүн...                                                                     
 
Г. Эрдэнэбат
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?