📅

Бичин жилд амжилттай явах жилтнүүдийг нэрлэе

🕔 2016/02/12 09:50

"Муу нүүрт" гал бичин жил айлчлан ирээд хэдхэн хоногийн нүүр үзэж байна. Энэхүү гал улаан бичин жил нь 1984 онд эхэлсэн 60 жилийн 2016 оны гал бичин жилийн өнгө мөчлөгтэй тохирч байгаа гал махбодьтой улаан бичин жил юм. Гал махбодьтой улаан бичин жил нь уналт ба өсөлт ээлжлэх жил гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Тэдний хэлж буйгаар энэ жилд хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөж, хүнд нөхцөл байдлыг даван туулна. Бич нь сайн төсөөлөлтэй, сониуч, ихээхэн хөдөлгөөнтэй, аялах, хүмүүсийг сургах дуртай, маш зальтай, ажил хэрэгч, байнга амжилтад хүрдэг нэгэн юм.

Тэгвэл энэ жил ямар жилтнүүд амжилтай явахыг онцоллоо.

Энэ онд бүх жилтнүүдийн хувьд илрэх шинэ шинж тэмдэг бол биеэ даасан байдал, гэнэтийн үйл явдал их тохиолдохоос гадна хайр дурлал чухал байр суурийг эзлэх ажээ. Бичин жил нь оюун ухааны өндөр чадварыг илтгэдэг. Тиймээс бүх салбарынхан мэдээлэл цуглуулагч, манлайлагч, хувь байдлаа илэрхийлэх боломжтой жил. Гал махбодьтой улаан бичин жилд хувийн бизнес эрхлэгчид, зохион бүтээгчид, адал явдалд дурлагсад, уран бүтээл туурвигчид ихээхэн амжилттай байна.

  • Бич, хулгана, луу, нохой, морь жилд төрсөн хүмүүс хамгийн их амжилттай байна.
  • Үхэр жилтнүүд ажлаа солих хэрэггүй. Энэ жилтний хувьд уран бүтээл хийх, мэргэжлийн ур чадвараа харуулах жил юм.
  • Могой гахай жилд төрсөн хүмүүст өөрийн мэргэжлийн ур чадвараа харуулах боломж олдох боловч бусад жилтнүүдээс илүү их хөдөлмөр шаардана. Гэхдээ үр дүн нь таны хүлээж байснаас илүү их байх болно.
  • Туулай, хонь, тахиа, үхэр жилтнүүд өөрийн нөөц болон олж авсан нөлөөгөө ашиглан өмнөх жилүүдийн хөдөлмөрийн үр шимийг амсахаас гадна оюун ухааныхаа хөгжилд илүү анхаарна. Хэн ч бай өөрийгөө шинэ ажил хэрэгт туршин үз. Шинэ жилээр гал махбодийн тэмдэг болох тогос шувууны өд эсвэл тухайн шувууны зургийг бэлэглээрэй.

Ирж буй жилийн сөрөг шинж чанаруудыг дурдвал хомхой сэтгэл, хуурамч байдал, худал үг зэрэг юм. Эдгээр шинж чанарууд нь бүх ордны хүмүүст илэрнэ. Шинэ жилийн бэлэг болгон бусдад толь, мөнгө, амьтан бэлэглэх хэрэггүй. Гал улаан бичин жилийн удирдлаган дор амьдралын хэмнэл хурдасч, гэнэтийн явдлаар арвин байна.

Ирж буй жилд бусдаас хараат сэтгэлгээтэй, хариу үйлдэл сайтай, уян хатан оюун ухаантай хүмүүс л илүү таатай нөхцөл байдалд байна.
  • Бич, хулгана, бар, хонь, нохой, гахай, тахиа жилд төрсөн хүмүүсийн хувьд маш хурдтай, үр дүнтэй жил тохионо.
  • Үхэр жилд төрсөн хүмүүс маш их хөдөлмөрлөж байж өсөн дэвжинэ.
  • Туулай, луу, могой жилд төрсөн хүмүүсийн хувьд эерэг эсвэл ямар ч нөлөөгүй жил байх болно.

Б.Дэжид

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?