"Бизнесээ эхэл" хөтөлбөрт хамрагдсан 200 иргэн гэрчилгээгээ гардан авлаа

"Дархан Бизнес Инкубатор Төв"-өөс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын "Бизнесээ эхэл, Бизнесээ хөгжүүл" хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан "Бизнесээ эхэл" хөтөлбөрт хамрагдсан иргэдэд мэргэжлийн багш нар төсөл хэрхэн бичих, гарааны бизнесээ яаж эхлэх зэрэг мэдлэгийг олгож заавар, зөвлөгөө өгчээ. Дараагийн шатанд иргэд, аж ахуй нэгжүүдээс энэ сарын 15-ныг хүртэл төслийн материал хүлээн авч 29-ний өдөр сонгон шалгаруулалтыг явуулах юм. Дархан сумын ИТХ-аас 2019 онд СХС-аас 480 сая төгрөгийг иргэд, ААНБ-д олгохоор баталсан. Батлагдсан төсвийн хүрээнд нийт 30-35 төслийг шалгаруулна. Санхүүжүүлэх зээлийн гэрээг 5 дугаар сарын 3-нд байгуулах ажээ.