📅

Стандартын шаардлага хангасан хогийн савтай болох төсөл боловсруулна

🕔 2016/03/17 08:30

 

Дархан-Уул аймгийн төв Дархан хотын хэмжээнд хог хаягдал түр хадгалах 85 орчим хогийн сав бий. Тэдгээр савуудын ам нь онгорхой, хэмжээ нь бага, хогийг авч тээвэрлэхэд хүндрэлтэй, стандарт шаардлага хангадаггүй байна.

Иймд аймгийн Нийтийн Аж ахуй Үйлчилгээний газраас хотын жишигт нийцсэн хогийн савыг байршуулахаар судалгаа хийж эхэлжээ. Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотын БГД-ийн НААҮГ, "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ зэрэг байгууллагуудаас туршлага судалсан байна. Мөн аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, НААҮГ-ын дарга Г.Гантулга болон Захирагчийн алба, НААҮГ-ын мэргэжилтнүүд "Шинэ хороолол” буюу Дархан сумын 11, 12 дугаар багийн орон сууцны хороолол дундах хогийн савны байршил, хог ихээр бөөгнөрдөг хэсгүүдэд очиж танилцжээ. Оршин суугчид ахуйн хогоо хогийн саванд хийж заншаагүй, дэлгүүр, үсчин, зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагууд нь хогоо ил задгай хаядаг байна. НААҮГ-аас хийж байгаа уг судалгаа дуусмагц төсөл боловсруулж аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахаар болжээ. 

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?