6,7 дугаар багийн айл, өрхийг инженерийн шугамд холбох ажил 11 сард дуусна
🕔 2019/04/10 01:57
Дархан сумын 7, 8 дугаар багийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.Тус ажил нь 2018 оны 7 дугаар сараас эхэлсэн. Дээрх багуудын айл, өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор амины орон сууцанд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм.
Энэхүү бүтээн байгуулалт Улсын төсвийн 4.7 тэрбум төгрөгийн өртөгтэй аж.
2018 онд хоёр насос станцын байрыг барьж, энэ хүрээнд гурван км дулааны шугам, дөрвөн км ариутгах татуурга буюу бохир усны шугамын ажил хийгдсэн байна.
Инженерийн шугам нь хоёр гудамжны дунд нэг байрлаж, тэндээс айл өрхүүд өөрийн хашаа руугаа татах боломжтой ажээ. Урд өмнөх жилүүдэд ундны цэвэр усны асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж Япон улсын хөрөнгө оруулалтаар гүний худаг барьж байгуулж зөөврийн усны тогтолцоог дээрх багуудад халсан.Энэ бүтээн байгуулалт энэ оны 11 сард бүрэн дуусах аж.Гүйцэтгэгч компаниар “Цагаан зуун” ХХК ажиллаж байна.
скачать dle 12.0