📅

Анхаар! Ахиад гамшигт үзэгдэл

🕔 2016/03/09 12:59

Саяхан Монгол орон даяар тохиосон цаг агаарын гамшигт үзэгдэл дахин давтагдаж магадгүй гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна. Ойрын өдрүүдэд цаг агаар тааламжгүй хэвээр байх нь. Гуравдугаар сарын 9 буюу өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, нөгөөдөр зүүн, 11-нд нутгийн хойд хэсгээр цас орох төлөв ажиглагджээ. Мөн үеэр зарим газраар салхи секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Өндөр уулын болон голын ай сав дагуу нутгаар хүйтний эрч чангарч, тухайлбал Завхан голын эхээр шөнөдөө 39-44, өдөртөө 23-28 градус хүрч хүйтрэх  юм байна. Харин говийн нутгаар  шөнөдөө 8-13, өдөртөө 1-6, бусад нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 9-14 градус орчим хүйтэн байх ажээ. 

Ихэнх нутгаар цас орж, зарим газар хүчтэй цасан шуурга болж байгаа нь баруун Сибирээс орж ирсэн хүйтэн агаарын урсгалын нөлөө гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс тайлбарласан юм. Сибирээс гаралтай гамшигт үзэгдэл энэ сард дахин тохиохыг цаг уурчид үгүйсгэхгүй байна.  Хүйтэн агаарын урсгал ойрын өдрүүдэд манай улсын төвийн болон зүүн бүсийн нутгийг дайран өнгөрнө гэдгийг ч сануулжээ.

Мөн зарим газраар дулаарч, өнгөрсөн долоо хоногт орсон их цас хайлж, шар усны үерийн гамшиг нүүрлэж болзошгүй байгаа гэнэ.

М.Сура

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?