Жаран жилийн ойд зориулсан хөшөө Хонгор суманд сүндэрлэлээ

Хөшөөний ерөнхий байдал нь найман хөл бүхий суурьтай бөгөөд 4 зүг найман зовхисыг бэлэгдэх бол түүний дээрээс үржил шимт хөрс, таван хошуу мал, тариан түрүүн иш, алдартан гавъяатнууддаа хүндэтгэл үзүүлсэн амжилтыг бататгах хүрэл, мөнгө, алтан медаль, тэргүүн дээд оргилд нь болц нь гүйцсэн алтадсан тариан түрүүгээр илэрхийлжээ.
Энэхүү түүхэн ойн илтгэх хөшөөг Дархан нутгийн зураач урчуудын “Асар тэнгэр өөд” ТББ-ын 8 уран барималч нэг сар гаруй хугацаанд хийж гүйцэтгэсэн аж.
Хөшөөний нээлтэд Хонгор сумын үе, үеийн засаг дарга, ИТХ-ын даргаар ажилласан байсан, Атарчдын анхны төлөөлөл, сумын удирдлага, иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцлоо.