Ногоон бүсэд гал гарсан нь иргэдийн буруутай үйлдэл байж болзошгүй
🕔 2019/05/04 02:42
Энэ сарын хоёрны өдөр Хонгор сумын нутаг Зулзагын голын ногоон бүсэд ойн түймэр гарчээ. Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар зугаалж явсан иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэн гал гарсан байх магадлалтай байна. Гал түймэр 300м/кв талбайг хамарсан аж. Түймэр гарсан мэлээллээр аймгийн Онцгой байдлын албаны нэг бүлэг очиход иргэд галыг унтраасан байжээ.
Хуурайшилтын ид үед иргэд амарч зугаалахдаа гал түймрийн аюулаас дээд зэргээр урьдчилан сэргийлж ил задгай гал түлэхгүй байх, шаардлагатай түлсэн тохиолдолд цог нурмыг гүйцэт унтраах, татсан тамхиныхаа ишийг унтраалгүй үл хаях зэрэгт онцгой анхаарах шаардлагатай.
Хураашилтын идэвхитэй улирал болох 3 дугаар сараас 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл аймгийн хэмжээнд ойт, хээрийн бүсэд амарч, зугаалахыг хориглосон аж.Зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж буй амралтын баазад амрахаас бусад үед ойт, хээрийн бүсэд амарч, зугаалахгүй байх хэрэгтэйг Дархан сумын ЗДТГ, ОБГ-аас анхааруулж байна.
скачать dle 12.0