📅

Монголын шилдэг нийтлэлийн 91 дэхь боть “Эсээний галерей” номын нээлт болов

🕔 2019/04/16 16:34
“Монголын Шилдэг Нийтлэл” 99 боть цувралын 91-р ботийн нээлт Дархан хотод өнөөдөр боллоо.“Эсээний галерей” нэртэй энэхүү боть нь Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн сэтгүүлч Өвгөнхүүгийн Рагчаасүрэнгийн шилмэл нийтлэлүүдээс бүрдсэн аж.
Уран зургийн эсээ, хөрөг таталбар, гэрэл зураг, нийтлэл тэмдэглэл, зураасан зураг зэрэг зургаан бүлгээс бүрдэх “Эсээний галерей” боть нь боловсрол, соёл, урлаг, сэтгүүлзүй, хөрөг нийтлэл, өнгөрсөн одоо ирээдүйг илтгэх гэрэл зургийн олон бүтээл орсоны 80 гаруй хувь нь Дархан хотод ажиллаж амьдар буй алдартнуудын тухай өгүүлэх талаар МУСГЗ, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн онцолж байлаа.Түүнчлэн уран зургийг харж ойлгож сэтгэлийн таашаал авахаас гадна тухайн зургийг уншиж, сонсч болдог гэдгийг харуулах зорилгоор сүүлийн жилүүдэд сэтгүүлзүйн шинэ бичлэгийн төрлийг хөгжүүлж байгаад номын редакцийн зөвлөл сайшаан ийнхүү хэвлүүлэх болсон тухай нээлтийн үеэр зохиогч дурсав.
Тус боть нь редакцийн нэгдсэн зөвлөлтэй.Зөвлөлийн ерөнхий редактороор доктор Т.Баасансүрэн, гишүүдээр доктор Л.Норовсүрэн, Зулькафиль, Б.Пүрэвдаш зэрэг 8 хүний бүрэлдэхүүнтэй төдийгүй зөвлөхүүдээр Монгол улсын хөдөлмөрийн баатар, АУЗ, МУСГЗ, доктор, профессор Л.Түдэв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хүндэт доктор, МУСГЗ Б.Лигдэн нар ажилладаг ажээ.
Их хүмүүн шинэ цагийн сэтгүүлзүйг үндэслэгч Жамсрангийн Цэвээнээр эхэлж уран зургийн сэтгүүлзүйн шинэ бичлэгийг бий болгосон Өвгөнхүүгийн Рагчаасүрэнгээр үргэлжилж буй шилдэг нийтлэлийн 91 дэхь ботийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ОХУ-аас Дархан хотод суугаа ерөнхий консул А.Ц.Доржиев, нийтлэлийн баатрууд, МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн хамт олон оролцлоо.
Сор бүтээлүүд цөөн байх тусмаа уншигчдын сэтгэлийг догдлуулж, эрэл хайгуул, хүсэл тэмүүллийг бадраах нь хожим нь үгийн гайхамшигаас таашаал авах мэдрэмжийг төрүүлдэг хэмээн нээлтэд оролцсон эрдэмтэн мэргэдүүд онцолж байлаа.
Дашрамд МУСГЗ, сэтгүүлч Ө.Рагчааүрэн нь анх 2012 онд шилдэг уран зургийг илэрхийлсэн “Пикассо ирлээ” 2015 онд алдарт БИТЛЗ хамтлагийн тухай, дууны мэдрэмжийг өгүүлэх “Өчигдрийг хайрла” 2019 оны 3-р сар буюу нэг сарын өмнө уншигчдын хүртээл болсон “Ураг зураг-Эсээний галерей” номоо хэвлүүлж байсан бол урин хаврын билэгт энэ өдөр Монголын шилдэг нийтлэлийн 91 дэхь боть “Эсээний галерей” номоо өлгийдөн авч номын хуримаа Дарханчуудтай хамт хийв.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?