📅

“70 жилийг гэрчлэх хэвлэлийнхэн өмнөд хөршөөр зочлов” замын тэмдэглэл-1

🕔 2019/06/07 13:50
Монгол улс БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд МСНЭ-ээс “Медиа Тур” төслийг хэрэгжүүлэн хамтарсан сурвалжлагын багаар ажиллаж байна.Энэ хүрээд тус төслийн 2 дугаар ээлж 5 дугаар сарын 23-31-ны өдрүүдэд ӨМӨЗО-ын Баяннуур аймаг, У Хай хот, Альшаа аймгуудаар айлчилж хөдөө аж ахуй, газар тариалан, бүтээн байгуулалтыг сурвалжиллаа.
Өглөө эртлэн босч Соёлын төв өргөөг зорьсон би бээр 70 жилийг гэрчлэх хам тарсан сурвалжлагын багийн нэг гишүүн болж төвийн өдөр тутмын хэвлэл мэдээллийн телевиз, сонин, сайтын шижигнэсэн залуучуудтай дөрөө харшуулан хөдөллөө.Энэ удаагийн томилолт тэнгэрээр бус газраас эх дэлхийгээ энэ биеэрээ мэдэрч явахыг заасан юм.Тэр өдрийн нар хурцаар ээж тэмээн сүргийн өлгий Өмнийн говийг зорих алтан шар замыг минь гэрэлтүүллээ. Өмнийн говийг зорих болсон шалтгаан нь Медиа тур төслийн 2 дугаар ээлжийн ахлагч нь МСНЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, МСНЭ-ийн Өмнөговь аймгийн салбар зөвлөлийн тэргүүн С.Номинцэцэг байлаа.
Үүр шөнийн зааг дээр Өмнийн говиос хөдөлж Гашуун Сухайтын боомтыг бид зорьлоо.Дутуу нойртой бид дэржигнүүртэй замаар хөндлөн гулд давхиулсаар Таван толгой, Оюу толгойн дэргэдүүр өнгөрч сая нэг хар зам /засмал зам/ руугаа орж дотор уужирлаа.Их гүрний хөгжлийг нүдээр үзэж чихээр сонсож дүрсээр баримтжуулахаар яваа бидМонгол, Хятадын хилийн дээсийг саадгүй давж гарахад Цагдаагийн машин урдаа хөлөглөсөн дунд оврын автобустай Өвөрмонголын хэвлэл мэдээллийн баг, хоёр орны сурвалжлагын багийг ахлах Чандмань тэргүүтэй хүмүүс халуун дотноор хүлээн авлаа.
Бид мэнд мэдэж гар барин шууд л ажилдаа. Ганц мод боомтоос эхэлсэн тус айлчлалын хамгийн эхний танилцсан газар бол тус боомтод ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн хүүхдүүдэд боловсрол олгож буй Цүнь Лин олон улсын сургууль байлаа.Тус сургууль нь хөгжлийн нэгээхэн хэсэгт хүчин зүтгэж байгаа Монгол ахан дүүсийнхээ хүүхэд багачуудыг эрдэмтэй, боловсролтой иргэн болоход нь дэмжлэг үзүүлж үнэ төлбөргүй сургадаг ажээ.
Цэцэрлэг, бага сургуультайгаа нийлээд 315 сурагчтай Цүнь Лин олон улсын сургуульд нийт 54 Монгол хүүхэд 1 Монгол багштайгаар үйл ажиллагаагаар явуулдаг байна.Сургалтын хөтөлбөрийн тухайд Монгол хүүхдүүдэд сурах ёстой ном сурах бичгээр хангадаг төдийгүй давхар биеийн тамир, Босоо Монгол бичиг зэргийг ордог гэж тус сургуулийн захирал Уул онцолж байлаа. Тус сургуульд сурч буй хүүхдүүдийн эцэг эхчүүд Ганц мод боомтод том оврын автомашины жолооч, хувийн хэвшилд ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг аж.Тус сургуульд Дархан-Уул, Хөвсгөл аймгийн хүүхдүүд суралцаж амжилттай төгсөн дунд сургуульд шилжин суралцжээ.
Ийнхүү гэгээлэг сайхан сурвалжлага цөөхөн хоромд үргэлжилж бид цааш хөдөллөө.Шөнөжин эвдрэлтэй замаар давхиж нойр дутуу бага зэрэг ядарсан багийн минь хэдэн нөхдийн нойр нь хүрч байсан ч сонирхолтой сурвалжлагаар гараагаа эхэлсэн болохоор цааш инээд хөөр, эрч хүчээр дүүрэн хөдөлж говь нутагт тэмээн сүрэг болон мал аж ахуйг өсгөн үржүүлж буй Ганц мод суурингийн Төгрөг багийн малчин Эрдэнэхишигийнд зочиллоо.Эрдэнэхишиг нь Баяжих зам нөхөрлөлийн ахлагч бөгөөд өвс бэлчээрийн нөхөн сэргээх бодлого хэрэгжүүлэхээс өмнө тал нутгийн бэлчээрийгсайжруулах, шинжлэх ухаан технологийн арга, шинэ гарцыг хайж эхэлсэн байна.Дундад улс болон гадаадын улс орноор явж эдийн засгийн сайн үр өгөөжтэй, танилцан нутагтаа зохицох мал аж ахуйтай зохицуулан мах, ноосны гаралтыг нэмэгдүүлсэнээр гэр ахуйн орлогыг тасралтгүй нэмэгдүүлсэнээр нөхөрлөлийн гишүүдийн амьдрал сайжирсан талаар хуучиллаа.Тэмээ маллан өсгөн үржүүлж ашиг шимийг нь хүртэж буй тус нөхөрлөлийн жилийн орлого 10,000 юань хүрсэн байна.
Эрдэнэхишиг нь 2011 онд Төгрөг багийн “Говийн эрдэнэ” тэмээний үйлсийн нийгэмлэгийг байгуулан хуулийн этгээдэд бүртгүүлсэн бөгөөд намын 7 гишүүний хамт 58 өрх айлыг нийгэмлэгтээ нэгтжээ.Манайхаар бол фермерийн аж ахуй ч гэж хэлж болохоор хашаа хороотой хэдий ч биднийг очих үед мал нь оторс явсан гэсэн нь анхаарал татаж байсан.Хамтын хүчээр зүтгэж чадвал ядуу малчин гэж үгүй гэж тэрээр яриандаа онцолж байлаа.Монгол ахуй, өрөм, цөцгий тосонд чанасан боорцог сүүтэй цагаар дайлан элгэмсэг дотно угтсан Эрдэнэхишиг гуайнхаас бид үд хэвийх үед хөдөлж Баяннуур аймгийн төвийг зорьлоо.
ӨМӨЗО-ны баруун хэсэгт байрлах Баяннуур аймгийн төв нь Линьхэ дүүрэгт байрладаг. Аймгийн нийт хүн ам 1,7 сая бөгөөд хойд талаараа Монгол улс, өмнөд талаараа У Хай хот, Альшаа аймаг, Ордос хоттой хиллэдэг 65.000 км2 нутаг дэвсгэртэй ажээ.Ганц суурингаас 3 цаг орчим явж бид Линьхэ дүүрэгт хүрсэн бөгөөд замын сонин хачин гэвэл байгалийн төрх нь манай говь нутагтаа ижил төстэй ч элсэн цөлийг ногоон ертөнц болгохоор хичээн ажиллаж байгаа нь тодхон харагдсан.
Холын замд алжаалсан бид буудалдаа бууж хэсэг амсхийсний дараагаар оройн хүндэтгэлийн зоогонд уригдаж хоёр орны сурвалжлагийн багийнхан тухтай танилцах боломж олдсон юм.Өмнөд хөршийн сурвалжлагийн багт ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Үндэсбат, Хятад талын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн багийн дарга Чандмань, Солонго мэдээллийн төвийн сэтгүүлч Саранчимэг, Монгол одон телевизийн сэтгүүлч Давхарбаяр, Хөхмөчир, зураглаач Дэгжин, Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Үндэс нар багтсан байлаа. Хэл нэвтрэлцэхгүй гэхийн зовлонгүй чөлөөтэй ойлголцож байсан бид нутгийн ёс заншлыг даган оройн зоог хүртэж эхний өдрийг өндөрлөж амарсан юм....Үргэлжлэл бий...
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?