📅

4 дүгээр сургуулийн хуучин барилгыг буулгаж байна

🕔 2019/04/03 02:34
Дархан хотод 43 жилийн өмнө ашиглалтад орсон 4 дүгээр сургуулийн анхны барилгыг булгаж эхлээд байна.Учир нь тус барилгад үйл ажиллагаа явуулж болохгүй, нурах эрсэдлтэй гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2 жилийн өмнө гарсан аж. Дархан сумын 1,2,3 дугаар багийн нийт хүүхдүүдийг хамран сургадаг тус сургууль 2009 онд хичээлийн шинэ байртай болсон.Одоо буулгаж буй хуучин сургуулийн байранд бага анги болон дугуйлан хичээллүүлэхээс гадна болон 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл сургуулийн архивын зориулалтаар ашиглаж ирсэн ажээ.
Нийтдээ 810 м2 талбай бүхий тус барилга нь 1976 онд ашиглалтад орсон аж.Барилгад засвар үйлчилгээ хийгдээгүй, ариун цэврийн өрөө байхгүйгээс гадна цууралт өгч хэзээ мөдгүй нурах эрсдэл үүссэн учраас сурагчдын амралтын үеэр ийнхүү буулгаж байна гэж сургуулийн захиргааны зүгээс мэдэгдлээ.
Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн 2019 оны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 24 дүгээр тогтоолоор уг барилгын хөрөнгийг акталж, данснаас хасах шийдвэр гарсны дагуу аймгийн ЗДТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 435 дугаар ангитай гэрээ байгуулан орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ сарын нэгнээс эхлэн буулгаж байна.
Дархан сумын 3 дугаар багт байрлах 4 дүгээр сургуулийн хуучин барилгыг буулгах ажилд “Дархан барилга захиалагч” ОНӨААТҮГ хяналт тавьж хэрэгжилтийг ханган ажиллах аж.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?