Энэ оны 1 дүгээр ээлжийн цэргүүдийг үдэн гаргалаа
Дархан сумын хэмжээнд 5 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд 2019 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага явагдаж дууссан. Цэргийн жинхэнэ албанд татагдсан залуусыг өнөөдөр мягмар гарагийн өглөө Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайгаас үдэв.
Тус үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагууд оролцож эх орны энхийн манаанд зогсож, эр цэргийн алба хаахаар мордож буй залуусдаа хандан өргөсөн тангаргатаа үнэнч байж, энх цагийн цэргийн үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүслээ.
Цэрэгт татагдаж байгаа залуучууд хилийн цэрэг, зэвсэгт хүчний ангиудад хуваарилагдан эх орныхоо өнцөг булан бүрт эр цэргийн албаа хаах аж.
Дархан-Уул аймгийн тухайд цэрэг татлагын үйл ажиллагааг шуурхай, цэргийн насны залуусыг бүрэн хамруулахад багуудын засаг дарга, нийгмийн ажилтнууд идэвхитэй байж тус тусын багт харъяалагддаг залуусыг бүрэн хамруулсан байна.Нөгөө талаас залуус үүргээ биелүүлж цэрэг татлагын комисст орох нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн аж.
Манай аймгийн тухайд залуус хугацаат цэргийн алба болон, оюутан цэрэгт хамрагддаг байна.
Цэрэгт явах хүсэлтэй байгаа ч залуусын тодорхой хувь нь эрүүл мэндийн шалтгаанаас болж хасагдах тохиолдол гардаг аж.Ийм зөвхөн цэргийн насны гэлтгүй залуус эрүүл мэнддээ анхаарч байхыг эрүүл мэндийн газраас зөвлөсөн.
Дархан хотын төв Найрамдал талбайгаас цэргийн албанд мордож буй залуусаа үдэн гаргахаар аймгийн Цэргийн штаб дарга, Дархан сумын ЗДТГ-ын удирлага, 18 багийн засаг дарга, ар гэрийнхэн хүрэлцэн ирсэн байлаа.