📅

Шарын гол суманд 48 айлын орон сууц ашиглалтад орлоо

🕔 2019/05/16 13:29
Шарын гол сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Уурхайчдад зориулсан орон сууцны хотхон шинээр байгуулах ажил тусгагдсаны дагуу 48 айлын орон ашиглалтад орж оршин суугчид түлхүүрээ гадран авлаа.
Энэхүү ажлын хүрээнд “Шарын гол” ХК-ийн захиалгаар “Соргог баян далай” ХХК орон сууцыг барьж ашилалтад оруулсан байна.
“Шарын гол” ХК түүхт 55 жилийнхээ ойг угтан 2019 оныг залуучуудыг дэмжих жил болгон зарласан аж. 
Энэ хүрээнд залуу ажилчиддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр дээрх орон сууцанд хамруулж эхэлжээ.
Түлхүүр гардуулах орон сууцны нээлтийн үеэр 34 залуу гэр бүлийг дээрх нөхцлөөр шинэ байртай болгосон аж.Тус барилгын ажлын өнгөрсөн оны 8 сард эхэлсэн бол ийнхүү өнөөдөр оршин суугчдаа хүлээн авч байна.
Дашрамд Шарын гол сумын тухайд улсдаа эхний гуравт ордог хүн ам олон, дэд бүтэц, уул уурхай хөгжсөн аймгийн төвийн дайтай сум юм.Албан бус тоогоор 12 гарй мянган иргэнтэй.
Сумын иргэдийн зонхилон хөдөлмөрлөдөг салбар нь Шарын гол ХК болон бичил уурхай эрхлэгчид нөхөрлөлийн үйл ажиллагаагаар нэгдэн ажиллаж байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?