“Бурхантын хурд-2019” бага 3 насны хурдан морины уралдаан боллоо
Дархан-Уул аймгийн “Дархан ажнай” Морин спорт уяачдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Бурхантын хурд-2019”бага гурван насны хурдан морины уралдаан өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулагдлаа.
Ес дэхь жилдээ зохион байгуулагдаж буй уг уралдаан хязаалан, шүдлэн, даага гэсэн гурван насны ангилалаар болсон аж.Урд өмнөх жилүүдэд сар шинийн баярыг тохиолдуулан болдог байсан уг хурдан морины уралдаан засгийн газрын шийдвэрээр ийнхүү хаврын бүсийн уралдаан болсон байна.Энэ жилийн тухайд 5 дугаар сарын 1-ээс эхлэн хурдан морь уралдах эрх нь нээгдсэн аж.
Бага гурван насны хурдан морины уралдаанд газар газрын шандас хүлгүүд 1 болон 7 км-ын зайд уралдсанаас Хязаалан насны морьдын уралдааны түрүү магнайд Дархан-уул аймгийн Дархан сумын харъяат МСНЭ-ийн Дархан-Уул амйгийн салбар зөвлөлийн гишүүн “ДИ БИ ЭС” телевизийн зураглаач Дэмбэрэлдоржийн Лхагвапүрэвийн хул тод магнай торгон жолоо өргүүлсэн бол Шүдлэн насны морьдын уралдааны түрүү магнайд Дархан-уул аймгийн Орхон сумын уяач Хадбаатарын хүрэн, Дааганы уралдааны түрүү магнайд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Атарсайханы хурдан шанднас түрүүлж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлууллаа.
Бурхантын хурд-2019 хаврын бүсийн уралдааны 3 насанд нийт 150 орчим хурдан хүлэг уралдсан бөгөөд, хүүхэд унаж бэртсэн тохиолдолгүй, дүрэм, журмын дагуу болсон талаар “Дархан Ажнай” Морин спорт, уяачдын холбооны тэргүүн Г.Эрдэнэсүх онцлов.