📅

Үерийн улмаас нийслэлд ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

🕔 2018/07/18 10:51

Үерийн улмаас нийслэлд ХОЁР ИРГЭН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Улаанбаатар хотод өчигдөр түр зуурын олон удаагийн давтамжтай усархаг аадар бороо орсон билээ. 

Нийслэлийн Онцгой Байдлын Газрын мэдээлж буйгаар өчигдрийн борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн автозам, орон сууцны байрны орц болон зоорийн  давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан байна. 

Мөн цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, автозам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг үер усны холбогдолтой нийт 31 удаагийн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллажээ. 

Нийт дуудлагын:

  • 73.3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 
  • 24.9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 
  • 1.8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан зэрэг дуудлага эзэлж байна.

Үерийн улмаас хоёр иргэн амь насаа алдаж, 29 хүний амь насыг авран хамгаалж,  зам талбайд тогтсон их хэмжээний усыг соруулан ажиллажээ. 

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн  мэдээгээр энэ сарын 18-21-ний өдрүүдэд нийслэлд дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна.
 
Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүллээ. 

 
 
 
 
 
 

 

Б.Ану

https://ikon.mn/n/1c9r

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?