Ус түгээх компаниар үйлчлүүлж байгаа бол гэрээ байгуулах журамтай

Өнгөрсөн 2018 оны тухайд тус компанид харъяалагддаг 13,300 гаруй айл өрхийн 83 хувь нь гэрээгээ шинэчлэн байгуулсан бол энэ жил 90-ээс дээш хувьд хүргэх зорилттой байгааг Хэрэглэгчийн албаны дарга А.Батболд онцолж байна.Ингэсэнээр тухайн компани алдагдалд орохгүй, айл, өрх, ААНБ-д усны өр үүсэхгүй, гэрээ хийгдээгүйн улмаас компанийн зүгээс үзүүлэх засвар үйлчилгээ зэрэг хийгдэхгүй аж.Орон сууцны зоорийн давхарын инженерийн шугам СӨХ-д харъяалагддаг бол айл өрх дотоод шугамын засвар, гэмтлээ хариуцдаг.Тиймээс шинэчилсэн гэрээг шуурхай хурдан хийх үүднээс хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээрээ дамжуулан хийж байна.
Хуучин Дарханы айл өрхүүд Дархан-Ус суваг ХК-ийн төв байр болон Дархан зах дотор байрлах Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв,шинэ Дарханы айл, өрхүүд 12 дугаар багт байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр гэрээгээ хугацаандаа байгуулах боломжтой аж.
Иргэд, ААНБ-ууд 60 хоногийн хугацаанд гэрээгээ байгуулах боломжтой ч өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа болж хугацаа дуусах дөхөхөөр гэрээгээ хийхээр ирж ачаалал үүсгэдэг байна.Тиймээс ачаалал үүсгэж хугацаа сунгахгүй байх тал дээр анхаарч цэвэр ус ашиглах 2019 оны шинэчилсэн гэрээгээ хийхийг Дархан-Ус суваг ХК-аас анхаарууллаа.