📅

Амаржих эмнэлгийн барилгын ажил 95 хувьтай байна

🕔 2019/04/02 01:38
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Амаржих эмнэлгийн гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” ХХК ажиллаж байна. Барилгын ажил 2018 оны 8 дугаар сараас эхэлсэн уг бүтээн байгуулалттай Улсын их хурлын гишүүн Б.Жавхлан танилцлаа. Өнөөдрийн байдлаар шинэ төрөх эмнэлэг 95 хувийн гүйцэтгэлтэй байна.Одоогоор тасгуудыг дотор тохижилттоног төхөөрөмж суурилуулах ажлууд хийгдэж байгаагаас гадна цахилгаан шатны ажил хүлээлт үүсгээд байгаа аж.
Орчин үеийн техник технологи, шийдлээр баригдсан энэхүү эмнэлэгт төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэд, улсын их хурлын гишүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоног төхөөрөмжүүдийг хандивласаар байгаад амаржих тасгийнхан баяртай байлаа.
Түүнчлэн хүлээгдэж буй ажлуудыг яаралтай шийдэх, барилгын гүйцэтгэгчийн талаас хийгдэх болон тохижилтын ажлыг даруй шийдэн амаржих эмнэлгээ ашиглалтад оруулах хэрэгтэйг Улсын их хурлын гишүүн Б.Жавхлан зөвлөлөө.  
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?