📅

20 иргэнийг түр ажлын байраар хангаж, үерийн даланг засварлалаа

🕔 2017/03/16 10:02

20 иргэнийг түр ажлын байраар хангаж, үерийн даланг засварлалаа

 

Дархан сумын нутгаар цас их хэмжээгээр орж хунгарлаж гуу жалганд цас ихээр хуримтлагдсан ба 3-р сарын цаг агаарын байдлын дунджаар өдөртөө 0-градус хүрч дулаарч цас хайлж шар усны үер буух эрсдэл үүсч болзошгүй байна. Тиймээс аймгийн Захирагчийн алба, Дархан сум, Онцгой байдлын газар 2017 оны 03 дугаар сарын 09-нд хамтарсан үзлэг, шалгалтыг хийжээ. Уг үзлэгээр илэрсэн зөрчлийг арилгуулах ажлын хүрээнд өнөөдөр /2017.03.15/ "Дархан ус суваг” ХК, НААҮГ, ажилгүй 20-н иргэнийг түр ажлын байраар ханган ус зайлуулах боломжгүй болсон үерийн даланг засварлаж, цэвэрлэх ажлыг эхлүүллээ. Энэхүү үерийн далан засварлах, цэвэрлэх ажлын зардлыг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргасан байна. Мөн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр дэх үерийн далангийн ус зайлуулах хоолойг өндөрлөх ажлыг "Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК өөрсдийн хөрөнгөөр хийжээ. Ингэснээр шар усны үерээс Дарханчууд бид сэргийлэх боломжтой боллоо.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?