📅

ХААН Банк “залхаан цээрлүүлэлт” -ээ хэзээ зогсоох вэ?

🕔 2016/02/19 15:15

http://www.bolod.mn/Upload/news/6122900379317201602190354.jpg

Эртний кинон дээр л хааяа нэг харагдах Хааныгаа уртаас урт дараалал үүсгэн хүлээж буй "ядуу ард”-ын дүр зураг өнөө цагт амьдрал дээр Хаан банкинд өдөр бүр тохиолддогийг харж болно.

Тус банкны аль ч салбарт ажлын цагаар очиход алдарт "очер" нь байсаар л байдаг. Бүр сүүлдээ "Хаан банкны очер” гэсэн тогтсон нэр томьёо гарахад хүрээд байна.

Иргэд ганц гүйлгээ хийх гэж нэг цаг хүлээх нь энгийн зүйл, цаашлаад ажлаасаа хагас өдрийн чөлөө авахдаа тулдаг. Энэ байдал "Экспресс банк” гэх дэвшилтэд үйлчилгээг нэвтрүүлээд ч шийдэгдэж чадаагүй хэвээр л байна.

Саяхан нэгэн иргэн Хаан банкаар үйлчлүүлэхэд урд нь 500-аад үйлчлүүлэгч байх жишээтэй.



Дийлдэхээ байсан энэ үзэгдлийг нэг талаар тус банкыг сонгох иргэд ихсэж байна гэж харж болох ч нөгөө талаар хүссэн хүсээгүй энэ банкыг сонгох шаардлагыг тэд бий болгоод байна. Тодруулбал, хүүхдийн мөнгө, өндөр настны тэтгэвэр, хөдөлмөрийн чадваргүй иргэдийн группийн мөнгө гээд халамжийн ихэнх тэтгэмж хаан банкаар олгогддог. Үүнийг заавал ганц банкаар олгоно гээд тогтчихсон зүйл байхгүй. Даахгүй нохой булуу хураана гэгчээр ажилдаа дарагдаж, иргэдийн үнэтэй цагийг үрж байхаар бусдадаа боломж олгох хэрэгтэй баймаар.

Хаан банкны хуудуутай асуудлыг сөхөөд байвал нилээд урт дараалал үүснэ.

Цухас дурдахад 2014 онд л гэхэд Дижитал хамтлагийн дуучин Эрка буюу Г.Эрдэнэбилэгийн данснаас хоёр ч удаа мөнгө авсан байсан. Үүнээс гадна мөн онд тухайн банкны мобайл банкны үйлчилгээг сонгосон хэрэглэгч нэг удаагийн гүйлгээ хийхэд хоёр удаа гүйлгээ хийгдсэн гээд байж боломгүй үйлдлүүд их. За энэ ч яахав тухайн үедээ алдаагаа ухамсарлаад, хариуцлагаа хүлээгээд шийдэгдсэн л биз.

Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг

Цаг хугацаа иргэж ирдэггүй гэдэг. Тэгвэл иргэдийн энэ үнэтэй цагаас хумсалж байгаа "Очерийн Хаан банк”-ыг чухам ямар хүмүүс удирддаг юм бэ?

Хаан банкны хувьцаа эзэмшигчид

Хаан банкны хувьцаа эзэмшигчид Хувьцааны эзэмшдэг хувь
1 Савада Холдингс (Япон улс, Токио хот) 41.30%
2 Эйч Эс Интернэйшнл(Ази) Лимитед ( (Хонгконг) 13.10%
3 Таван Богд Трейд ХХК (Монгол улс, Улаанбаатар хот) 22.96%
4 Д.Хулан (Монгол улс, Улаанбаатар хот) 13.32%
5 Олон улсын санхүүгийн корпораци 9.32%

Хаан банкны хувьцаа эзэмшигчид

Савада Холдинг ХХК

Ноён Хидео Савада, Савада Холдингс компанийн Ерөнхийлөгч ба Гүйцэтгэх захирал

Ноён Ёшиаки Мишима, ТУЗ-ийн гишүүн

Эйч Эс Интернэйшнл (Ази) Лимитед

Эйч Эс Интернэйшнл (Ази) Лимитед компани нь Савада Холдингс компанийн 100% эзэмшилтэй Хонгконг дахь охин компани билээ.

Эндээс тус банкны 54.40% нь Ноён Хидео Савадагийнх болж таарч байна.

Таван Богд Трейд ХХК

Ц. Баатарсайхан,Таван Богд Группийн Ерөнхийлөгч

Д. Хулан, Таван Богд Групп, Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч

Монгол Улсын иргэн Д.Хулан

Монгол Улсын иргэн Д.Хулан нь Таван Богд Группийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд 2003 оноос Таван Богд Группийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Д. Хулан нь банкны ТУЗ-ийн гишүүн бөгөөд 2010 оны 12 дугаар сараас банкны хувьцаа эзэмшигч болсон болно.

Олон улсын санхүүгийн корпораци

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) нь Дэлхийн банкны гишүүн байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудын хувийн салбарт үйл ажиллагаагаа чиглүүлдэг дэлхийн томоохон хөгжлийн институци юм.

Төлөөлөн удирдах зөвлөл

Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн бvрэлдэхvvнд ТУЗ-ийн дарга ноён Хидео Савада, гишvvдээр Ёшиаки Мишима, Ц.Баатарсайхан, Д.Хулан, Жемал-уд-дин Кассум, Роберт Дрессен, Д.Моломжамц нар тус тус ажилладаг юм.

ТУЗ-ийн дарга ноён Савада нь Савада Холдингс ХХК-ийн Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх захирал бол ТУЗ-ийн гишүүн ноён Мишима нь Савада Холдингс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн харин ноён Ц.Баатарсайхан нь Таван Богд Группийн Ерөнхийлөгч, хатагтай Д.Хулан нь тус Группийн Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг тус тус хашдаг. Ноён Кассум Дэлхийн Банкны Бүс хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол ноён Роберт Дрессен DAI-н Банк санхүүгийн ахлах зөвлөх, ноён Д.Моломжамц Москва хотноо төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны орлогч даргаар тус тус ажиллаж байгаа гэдгийг Хаан банкны албан ёсны сайтад мэдээлсэн байна.

Ямартай ч эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдгээр компанийн удирдлагууд харьяалагдах ТУЗ энэ мэт асуудлаа жижиг гэж хойш тавилгүй анхаараад явчихвал туслан гүйцэтгэх баг нь ижил байх нь гарцаагүй.

Харин одоо "харилцагчийн үйлчилгээг Монголдоо хамгийн өндөр түвшинд хүргэнэ” гэсэн зорилгоо дахин дахин санаж энэ "Очер”-ийн залхаан цээрлүүлэлтээ шийдчих л дээ Хаан банк минь.



Д.Тамир

PHOTONEWS.MN

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?