📅

Монголын багш нарын VII их хуралд 12 төлөөлөгч оролцоно

🕔 2019/04/10 01:48
Монголын багш нарын VII их хурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулахаар тогтсон. Тус их хуралд Дархан Уул аймгийн төрийн болон хувийн хэвшлийн 46 цэцэрлэг, 26 сургууль, 10 их, дээд, мэргэжлийн сургуулиудын 3300 багш нарыг төлөөлж БСУГ-ын дарга Б.Гантулга, 24 дүгээр сургуулийн захирал Д.Амгалан, Насан туршийн боловсролын төвийн захирал Т.Мэдэгсүрэн, Од цогцолбор сургуулийн сургалтын менежер М.Ариунзаяа, 12 дугаар сургуулийн багш Р.Нэргүй, 15 дугаар сургуулийн багш Ч.Мөнхтуяа, Шарын гол сумын 19 дүгээр цэцэрлэгийн ахлах багш С.Отгонпүрэв, 8 дугаар цэцэрлэгийн багш Н.Цэцэгмаа, Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллежийн багш Б.Өнөрбаян, МСҮТ-ийн багш Л.Энхмаа, ХААИС-ийн харьяа УГТХ-ийн Агроэкологи бизнесийн сургуулийн захирал Л.Пүрвээ, Дархан дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Э.Лхагвасүрэн нарын төлөөлөгчид оролцохоор болжээ.
Орон нутгаа төлөөлөн оролцох бүрэлдэхүүнийг өнөөдөр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар хүлээн авч Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа зохион байгуулсан бөгөөд хамгийн сүүлд VI их хурлыг 1996 онд зохион байгуулсан байдаг.
Монгол Улсын боловсролын тогтолцоо 2005 оноос 11 жилийн, 2008 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн.Тус хурлаар ерөнхий боловсролын тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн ололт, амжилт, сургамжийг нэгтгэн дүгнэх, Боловсролын салбарын хууль, эрх зүйн орчинд хийгдсэн шинэчлэлийн хэрэгжилт, багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх аж.Дээрх хэлэлцэх асуудалд орон нутгаа төлөөлөн оролцох багш нарын тухайд удирдах албан тушаалтай, салбартаа олон жил ажилласан, шинэ залуу үеийн төлөөллийг багтаасан ажээ.
23 жилийн дараа Монголын багш нарын VII их хурлыг зохион байгуулахаар Засгийн газар болон холбогдох яамдад ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна тус хурлаар боловсролын систем, багшийн ёс зүй, нийгмийн халамж зэрэг чиглэлүүдээр асуудал тавигдах юм. Багш нарын ажлын ачааллыг бууруулах, цалин хөлс болон урамшууллын зохицуулалтыг тодорхой болгох зэрэг салбарт тулгамдаж буй чухал асуудлуудыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрнэ гэж найдаж байгаагаа салбарын сайд онцолж байсан.
Монголын багш нарын VII их хурал 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болох бөгөөд хот, хөдөөгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, албан бус, насан туршийн боловсрол, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн 47.6 мянган багшийг төлөөлж, 800 багш, удирдах ажилтан оролцох ажээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?