📅

Зарим сурталчилгааны самбарыг буулгалаа

🕔 2019/05/16 13:27
Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй автозамын хажууд байрлах зарим зар сурталчилгааны самбарууд буулгаж эхэллээ.
Иргэдээс ирсэн гомдлын мөрөөр хотын өнгө үзэмжийг алдагдуулж сөргөөр нөлөөлж байгаа гадна зар сурталчилгааны байгууламжуудыг өнөөдрөөс эхлэн албадан буулгаж байгаа аж.
Албадан буулгах ажлын өмнө аймгийн Захирагчийн ажлын алба иргэн хуулийн этгээдүүдэд сонсгол хийж, хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн байна. 
Хуулийн хугацаанд өнгө үзэмж ашиглалтаа сайжруулаагүй 10 зар сурталчилгааны самбарыг ийнхүү буулгаж газрыг чөлөөлж байна.
Буулгаж буй самбаруудын ихэнх нь ямар нэгэн сурталчилгаа байршуулаагүй төмөр нь салж унасан байсан тул аюулгүй байдлыг хангах цаашлаад хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа тул албадан буулгаж эхэлсэн ажээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?