📅

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

🕔 2018/07/06 16:16

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

 

2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хангай нурууны өврийн Чигэстэй,  Хэнтий нуруунаас усжих Онон, мөн түүнчлэн Сэлэнгэ мөрөн Орхон голын адаг, Увс нуурын савын Баруутуруун зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Хархираа, Баруунтуруун гол үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 70 см даван тус тус үерлэж байна.

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох төлөвтэй тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ГАДАРГЫН УСНЫ СУДАЛГААНЫ ХЭЛТЭС


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?