📅

Дархан Сангийн аж ахуйн 60 жилийн ойн баярын хурал болов

🕔 2019/07/25 22:08
Монгол Улсад Атар газар эзэмшсэний болон Дархан-Уул аймгийн Хонгор сум хуучнаар Сэлэнгэ аймгийн Дархан сангийн аж ахуй үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр Залуучууд театрын их танхимд боллоо. 
Хүндэтгэлийн хурлаар атрын анхны шан татсан тариаланчдаас эхлээд шинэ цагийн дэвшилтэт техникээр улаан буудай тариалж атрын өлгий нутгийн хөдөлмөр бүтээлийг үргэлжлүүлэн яваа залуучуудын төлөөлөл, сумын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол үнэтэй хувь оруулсан иргэдээ шагнан урамшуулсан юм.
Тодруулбал Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн баярын хурлын үеэр Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 5, Хөдөлмөрийн хүндэт медалиар 2, ХААХҮ-ийн тэргүүний ажилтан тэмдгээр 5, ХААХҮЯ-ны жуух бичгээр 5, Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр 2, Сангийн яамны жуух бичгээр 1, Зам тээвэр хөгжлийн яамны онц тээвэрчин тэмдгээр 3, Байгаль орчин аялал жуулчлалын яамны жуух бичгээр 2, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 1, БСШСЯ-ны жуух бичгээр 3, Найрамдлын Дархан тэдгээр 24, Аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр 17, Хөдөлмөрийн алдар медалиар 14, 60 жилийн ойн хүндэт тэмдгээр 189 иргэн шагнагдлаа.
Өдгөөгөөс 60 жиийн тэртээ Бурхантын хөндийд атар газар эзэмшихээр 3 гэр, 3 майхан, 30 гаруй техник, 50 гаруй ажилчид ирж Дархан сангийн аж ахуй байгуулагдсан түүхтэй аж.
Нэгэн жарныг элээсэн тухайн үеийн Сэлэнгэ аймгийн нутаг Дархан сангийн аж ахуйн үндэсээс улабаатай Хонгор сум нь өдгөө 6000 гаруй хүн амтай1800 өрхтэй, 160 гаруй мянган толгой малтай, 30 гаруй мянган га тариалангийн эргэлтийн талбайтай ажээ
60 жилийн хугацаанд Хонгор сумаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар 5, Гавьяат ажилтан 3, Улсын аварга тариаланч 33, улсын аварга малчин 11, аймгийн аварга малчин 14, сумын аварга малчин 48, төрийн дээд одон медалиар шагнагдсан 300 гаруй алдартан төрөн гарчээ.
Баярын хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат болон аймаг, сумын удирдлагууд, иргэд оролцсон юм. 
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР
1. Ламжав Чөдөрбат -ахмад настан
АЛТАН ГАДАС ОДОНГООР
1. Гомбо Баасандорж -ахмад настан
2. Шагдарсүрэн Даваа -ахмад настан
3. Бадилхаан Навий - ахмад настан
4. Юнрэн Долгор-ахмад настан
5. Дорж Янжинпагам -ахмад настан
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
1.Цэрэн-Очир Янжмаа -ахмад настан
2. Гүнтэв Ганбаатар ахмад настан
9 САЛБАРЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛНА.
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР
1. Лавсан Мөнхжаргал-1 дүгээр багийн иргэн
2. Лиш Долгор- 1 дүгээр багийн иргэн
3. Дорж Гэрэлчулуун- ахмад настан
4. Вандан Алтанцэцэг- малчин
5. Батдэлэг Батбаяр- Ургац далай ХХК-ны ажилтан
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ
1. Чойжил Одсүрэн- иргэн
2. Мулцан Отгонбаатар- иргэн
3. Бидэръяа Ганзориг- 1 дүгээр багийн иргэн
4. Гобмодорж Сэнгээ-ахмад настан
5. Адъяасүрэн Бүдрагчаа-Дэлгэрбүд ХХК-ны ажилтан
САНХҮҮ, БАНКНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ, ТЭМДГЭЭР
1. Дугар Цэрэндорж-ахмад настан
2. Лхагвасүрэн Мөнхтуяа- Санхүүгийн албаны нягтлан бодогч
САНГИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ
1. Пүрэвсүрэн Уранчимэг- 16 дугаар цэцэрлэгийн нярав
   ЗАМ ТЭЭВЭР ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ОНЦ ТЭЭВЭРЧИН ТЭМДЭГ
1. Эрдэнжав Ганзоригт- Бидний эрч хүч нөхөрлөлийн жолооч
2. Түнжин Мягмаржав- ахмад настан
3. Бадарч Чинболд Бидний эрч хүч нөхөрлөлийн жолооч
БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ
1. Дашдулам Дашдолгор-ЭМТНаран ОНӨААТҮГ-ын бичиг хэрэг
2. Дашдорж Уртнасан-эмтнаран онөаатүг
ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ХҮНДЭТ ТЭМДЭГ
1. Гүнсэн Мийраа -ахмад настан
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ, СПОРТЫН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ
1. Пааваг Одончимэг-14 дүгээр сургуулийн багш
2. Чулуун Баярмаа-14 дүгээр сургуулийн багш
3. Төмөрбаатар Хонгорзул- 14 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан нар түүхт 60 жилийн ойн баярын хурлаар шагнагдлаа. Маргааш буюу энэ сарын 26-ны өдөр Хонгор сумын Соёлын төвд сумын шилдэг тэргүүний хамт олон, аварга тариаланч зэрэг шилдэгүүдэд шагнал гардуулах үйл ажиллагаа болно.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?