📅

Залуу бөх Б.Бат-Эрдэнэ түрүүлж Сумын Заан цол хүртэв

🕔 2019/07/27 09:59
Ардын хувьсгалын 98 жил, Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жил, Дархан-Уул аймгийн Хонгор сум буюу Дархан Сангийн аж ахуй үүсэн байгуулагдсан түүхт 60 жилийн ойн баяр наадмын сумын цол олгох хүчит бөхийн барилдаан боллоо. Залуу бөхчүүдийн барилдаанд нийт 64 бөх зодоглож уран мэхийг уралдуулж шинэ залуу цолтнууд төрлөө.Тодруулбал шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд Хонгор сумын засаг даргын 153 дугаар захирамжаар Түрүүлсэн бөхөд сумын Заан, үзүүрлэсэн бөхөд сумын Харцага, шөвгийн дөрөвт үлдсэн 2 бөхөд сумын Начин цол олгохоор шийдвэрлэсэн аж.
Хүчит бөхийн барилдааныг оноолтоор зохион байгуулж Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат залуу бөх Б.Бат-Эрдэнэ түрүүлж Сумын Заан цол хүртсэн бол үзүүрлэсэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын харъяат залуу бөх М.Даваахүү Сумын Харцага цол, Шөвгийн дөрөвт үлдсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харъяат залуу бөх Н.Гарьдмагнай, Дархан-Уул аймгийн Дархан сумын харъяат залуу бөх Б.Мөнх-Оргил нар Сумын начин цол хүртлээ.
Мөн өсвөрийн хүүхдийн барилдааныг 10 хүртэлх нас, 11-13 нас, 14-17 нас гэсэн 3 насны ангилалаар зохион байгуулахад тус бүрт 32 хүүхэд барилдаж наадамчин олныг баясгалаа.
Монгол Улсад Атар газар эзэмшсэний болон Дархан сангийн аж ахуй-Хонгор сум байгуулагдсан түүхт 60 жилийн баяр наадам энэ өдөр эхлэх бөгөөд хүчит 128 бөх барилдах ажээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?