📅

БНСУ-д фэн клубтэй Ц.Элбэгдорж "мүүн"-ий шашинтай холбоотой юу...

🕔 2016/02/22 10:48

 нэрээрээ олонд танигдсан "Цэрэнтурс" компанийн захирал Э.Цэрэндолгор мүүний шашныг эсэргүүцэж, хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн. Тэрээр "ТВ8" телевизийн "Үнэн худлын дэнс" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Монголд мүүний шашин хэрхэн газар авч, түүнд төрийн түшээдээс нэр бүхий олон эрхмүүд хамаатайгэдгийг мэдээлсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, "ХҮН" намын дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат нарын хүмүүсийг нэрлэсэн билээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, "ХҮН" намын дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат нарын хүмүүсийг нэрлэсэн

Мөн мүүний шашныг Монголд дэлгэрүүлж, түүгээрээ дамжуулан их хэмжээний мөнгө угаасан гэх хүнээр БСШУЯ Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг нэрлээд байгаа юм.Үүнтэй холбогдуулан мүүний шашин болоод Б.Насанбаяртай холбоотой хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэгдсэн баримт мэдээллүүд хөвөрч эхэллээ.

Б.Насанбаяр нь БНСУ-ын Мүүн их сургуулийг дүүргэсэн гэдгээ өөрийн намтарт ч бичжээ. Мөн мүүний шашны гишүүнчлэлд 2010 онд албан ёсоор элссэн нь баримтаар дэлгэгдсэн байна. Гэвч үүнийгээ тэрбээр эрс үгүйсгэж, мүүний гишүүн гэдгээ нууцлаад байгаа юм.

Тэгвэл мүүнтэй холбоотой Б.Насанбаярын шуугианы энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжигчдийн БНСУ дахь клубын тухай нэгэн бичлэг олонд ил боллоо. Тус бичлэгт 2009 оны гуравдугаар сарын 19-ний өдөр "Киунг-Ханг симбун” гэх сонины газарт БНСУ-ын иргэдтэй уулзалт хийж, тэднээс хандив авч, гишүүнчлэлийн карт өгч буй зэрэг нь бичигджээ.

Мөн уулзалтын үеэр ярьж буй иргэдийн мэдээллээс үзэхэд хувиараа бизнес эрхэлдэг иргэдийн төлөөлөл цугласан бололтой. Тэд цаашид Монгол Улсад ажиллаж, амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн эдийн засийн гол тулгуур болж буй Монгол Улсын газар доорх баялагийг сонирхож, олборлох талаар ч нэгэн иргэн ярьж байгаа нь үлджээ.

Бичлэгээс илүү дэлгэрэнгүйг харж болно.

Монгол Улсын нэр бүхий зарим төрийн түшээд болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мүүний шашинтай холбоотой гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Түүнийг цахимд дэлгэгдэж буй баримт, Мүүний шашныг тэргүүлэгч Сан Мён Мүүний уулзалтад уригдаж, хэд хэдэн арга хэмжээнд хамт оролцсон зургуудаас харж болно.

Тухайлбал, Мүүний шашны тэргүүлэгчдийн урилга, зардлаар манай улсаас улс төрийн тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг, "Номин”-гийн босс А.Шагдарсүрэн, УИХ-ын гишүүн асан М.Энхсайхан, Н.Содномдорж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, "Чингис” дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, ерөнхийлөгч асан П.Очирбат, Монгол мэдлэгийн их сургуулийн захирал Л.Дашням, UBS телевизийн захирал Л.Балхжав, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, ХААИС-ын ректор А.Бакей нарын Монголын улс төр, нийгэмд нөлөө бүхий 100 гаруй хүн нэг болон хэд хэдэн удаа олон улсын конферецид явж байсан удаатай. Мөн Сам Мён Мүүний хүү Хён Жинийг 2001 оны долдугаар сард, харин эцэг Мүүн болон эх Хак Жа Хан нарыг нь 2005 оны аравдугаар сард болон 2006 оны есдүгээр сард тус тус төрийн хэмжээнд айлчлах үед төрийн түшээдүүд мөр зэрэгцэн хүлээж авсан байдаг.

Тухайн үед Монголоос шашны шугамаар охид, бүсгүйчүүдийг ч Солонгос улсанд аваачин үүдэнд угтагч хийлгэж, улмаар урьд нь огт харж байгаагүй солонгос эртэй зургийг нь тэврүүлэн хуримлуулдаг баримт ч олонд дэлгэгдсэн билээ.

Одоо ч Мүүний шашны олон охид, эмэгтэйчүүдийг үл таних эртэй, зургийг нь тэврүүлэн гэрлүүлж шашны тэргүүнүүдээ эцэг эх болгон шүтүүлдэг "бохир ёс" нууц хэвээр хийгдсээр байгаа юм.

Энэ талаар эргэн мэдээлэх болно.

П.Лхам

Эх сурвалж: http://mgl21.mn


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?