📅

"Дархан бизнес хөгжил- 2019" спортын гурван төрөлт тэмцээн болов

🕔 2019/04/02 01:44
“Дархан-Тээвэр” ХХК-ийн харъяа Дархан захын нийт түрээслэгчдийн дунд "Дархан бизнес хөгжил- 2019" спортын гурван төрөлт тэмцээн боллоо. Бэлэн хувцас, хүнс, хүүхдийн тоглоом, гэр ахуйн бараа зэргээс бүрддэг тус захын нийт түрээслэгчдийн амралтын өдрийг ая тухтай өнгөрүүлэх, цаашлаад хөдөлгөөний дутагдлаас салгах, спортоор төлөөлүүлэн нөхөрсөг харилцааг бий болгох зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээнийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар анх удаа зохион байгуулж байгаа аж.
Аймгийн спортын төв ордонд зохион байгуулагдаж буй тэмцээнд 11 багийн 220 орчим тамирчид Гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн гурван төрлөөр оролцож авхаалж, самбаагаа сорьж байна.
Цаашид "Дархан бизнес хөгжил” тэмцээний төрлийг ахиулж, уламжлал болгон зохион байгуулахаар болсон талаар нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр онцлов.
Мөн энэхүү тэмцээнийг бусад худалдааны томоохон ААНБ-уудтай хамтран өргөжүүлж, худалдаа эрхлэгчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын уялдаа холбоог сайжруулах боломж байгааг дурдлаа.Тиймээс ирэх жилээс Шинэ-Дархан Олон улсын худалдааны төв, Дархан их дэлгүүр, Дархан-Номин агуулах худалдаа, Баян-Идэр төв зэрэг томоохон худалдааны төвүүдийг хамруулж тэмцээнийг өргөн хүрээнд зохион байгуулах боломжтой ажээ.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?