“Хог хаягдал-мөнгө-бүтээгдэхүүн” төсөл хэрэгжиж байна

Хог хаягдлаа ангилан ялгасан иргэд болон аж ахуй нэгжтэй тус бүр гэрээ байгуулан 7 хоногт нэг удаа түүхий эдийг татан авах юм байна.
Ингэсэнээр иргэд ААНБ-ууд хогийг хог бус мөнгө цаашлаад бүтээгдэхүүн болгоход бодитоор оролцох аж.Дахин боловсруулж бүтээгдэхүүн хийж зах зээлд нийлүүлсэнээр хаясан бүхэн хог болдоггүй гэдгийг иргэдэд ойлгуулахаар тус төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Дашрамд “Сан Оргиу” ХХК 2003 оноос эхлэн хуванцар, хог хаягдал дахин боловсруулж хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах, дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийг нэвтрүүлж түүгээрээ хот тохижилтын бүтээгдэхүүн үйлдвэрлэн баялаг бүтээж байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа хамт олон юм.