📅

256 насалсан хятад эрийн урт насалсан нууц

🕔 2016/02/24 11:17

256 насалж 1933 онд нас барсан хятад эр Ли Циньюнь1928 онд америкийн сэтгүүлчид өгсөн ярилцлага нь New York Times сонины архивт өнөө ч байж байна. Энд бичсэнээр бол Ли Циньюнь 1677 онд хятадын Сычуань мужид төрж бүхий л амьдралынхаа туршид уламжлалт анагаах ухаан, эмийн ургамал судалж байжээ.

Тэрээр энэ хугацаанд Хятад, Тайланд, Вьетнамаар явж амьдран 24 удаа гэрлэж нийт 180 хүүхэдтэй болсон гэнэ. Энэ ярилцлагадаа тэрээр урт насалсан нууцаасаа сэтгүүлчттэй хуваалцаж дэлгэсэн байна.

Ли овогтын  ярьснаар бол урт наслахын тулд юун түрүү махан хоолноос татгалзах ёстой гэнэ. Хятад эр насан туршдаа цагаан хоолтон байж цагаан будаа, ногоогоор хооллож энэ бүхнийгээ өөрөө бэлтгэдэг байжээ.

Түүнийхээр бол чоно жимс гэдэг ургамалын шүүсээр хийсэн ундаа цусыг шингэрүүлж дотоод эрхтний үйл ажиллагааг өдөөдөг нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлэн, нас уртасахад маш сайн нөлөө үзүүлдэг гэнэ.  Үүний зэрэгцээ урт наслахын тулд амьдралын хэмнэлээ зөв хадгалж, тайван байх, нохой шиг унтдаг байх ёстой аж.

Ли Циньюнийн тухай нэрт зохиолч Питер Кэлдер өөрийн бичсэн "Мөнх залуу байхын эртний нууцууд” номдоо  анх удаа дурдаж олон нийтэд хүргэсэн юм. Кэлдерийн бичсэнээр бол хятад эр 256 жил амьдарч, 1933 онд нас барсан гэжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?