Моргоос босч ирээд найраа үргэлжлүүлжээ
ОХУ-ын Хасанск мужид шинэ жилээр нэгэн
сонин үйл явдал болж. Ирж байгаа шинэ жилийн баяр тэмдэглэсэн хэдэн
эрийн нэг гэнэт ухаан алдаад унахаар нөхөд нь түргэн тусламж дуудаж. Эмч
нар ирээд согтууруулах ундаа хэтрүүлсний улмаас газар дээрээ нас баржээ
гээд моргт хүргэсэн байна.
Гэтэл хэсэг хугацааны дараа өнөөх эр моргт гэнэт ухаан орсон гэнэ. "Тэр шөнө морг цогцсоор дүүрэн байсан. Хөлдөөгч камер байтугай, тавиур дүүрэн, заримыг нь бүр шалан дээр тавьчихсан байсан” гэж цагдаагийн хэвлэлийн ажилтан Алексей Стоев сурвалжлагчид яриад согтуу эрийн нэрийг нууцалжээ.
"Согтуу эр гэнэт сэрээд харанхуйд хаана байгаагаа мэдээгүй, ийш тийшээ тэмтэртэл хөрчихсөн цогцоснуудын гар хөл таарсан гэнэ. Ингээд айсандаа босч гүйгээд хаалга балбаж тусламж дуудсан байна” гэж цагдаа ярьсан байна.
Моргийн хамгаалалтын ажилтнууд ч эмч нарт хэлж, дараа нь цагдаа дуудсан байна. Моргийн хаалгыг нээж даарч бас айчихсан согтуу эрийг гарган цагдаагийн газар аваачиж мэдүүлэг аваад гэрт нь буцаажээ.
Согтуу эрийг найранд эргэж ирэхэд нөхөд нь талийгаачаа дурсан үргэлжлүүлж байсан болохоор тэдэнтэйгээ нийлээд дахин амьдарснаа тэмдэглэж эхэлсэн гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn