📅

Хятад маргаантай арлуудад пуужин байршуулжээ

🕔 2016/02/18 17:34

Хятад цэргийнхэн Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн олтригийн маргаантай арлуудын нэг дээр орчин үеийн агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн системээ байршуулсныг Тайванийн Батлан хамгаалахын сайд өгүүлжээ.


Хятадын тал сүүлийн 40 жилийн турш хяналтад байсан бүлэг арлын нэг болох Вуди арал дээр агаараас эсэргүүцэн хамгаалах пуужин байршуулсан байна. Гэвч тэдгээр арлыг Тайвань, Вьетнамын эрх баригчид өөрийн газар нутгаа хэмээн үздэг.

"ImageSat” Сансрын хиймэл дагуулаас авсан гэрэл зургаас үзэхэд арал дээр Хятадын тал 200 км тусгалтай "HQ-9” төрлийн газар-агаар ангиллын пуужин хөөргөх найман төхөөрөмж, радарын систем зэрэг бусад техник хэрэгслээ байршуулсан аж. Харин Хятадын Гадаад хэр гийн сайд Ван И энэ нь тус улсын бүрэн эрхийн хү рээнд өөрийгөө хамгаалах зорил гоор хийсэн үйл дэл хэмээн тайлбарласан байна.
 
Д.Болд
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?