📅

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ИТХ ДАРГААРАА ХЯТАД ХҮН СОНГОЖЭЭ

🕔 2016/01/20 13:53

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНБОГД СУМ ИТХ ДАРГААРАА ХЯТАД ХҮН СОНГОЖЭЭЭнэ сарын зургаанд хуралдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ даргаараа хятад компанийн захирлыг томилжээ.

  Тус сумын ИТХ-ын хуралд МАН-аас сонгогдсон төлөөлөгчид олонхоороо хүч түрэн Х.Нэхийт хэмээх хятад ажилчид импортлон хөлжиж байгаа хүнийг хурлын дарга болгосон гэнэ.  Саяхан тус суманд хятадууд монгол залуугийн амийг хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарсан боловч тэгсгээд намжсан.

  2011 оны 11 сарын 18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгойн уурхайд 21 настай Зоригоо гэдэг залууг боож амь насыг хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Нас барсан залуу Си Ай Си гэдэг Оюутолгойн ажилчдын хоол хүнсийг бэлтгэдэг компанид ажилладаг байсан байна. Тэнд шөнийн ээлжинд гарч мантуу хийхэд тусалдаг хоёр залуу байж. Нэг нь нөгөөгөө хүлээгэээд ирэхгүй болохоор нь нөгөө нь бусдадаа хэлээд 5 монгол хүн нийлээд гарч тэр хавиар хайжээ. Гэтэл нарийн боов хийдэг газрын гаднаас ордог хаалганы намхан шатны дэргэд хар олсоор боосон байдалтай олджээ. Үүний дараахан Кэмпийг хариуцдаг Тайд гэдэг нэртэй энэтхэг хүн мөн л боолгосон байдалтай орилж чарласаар орж ирсэн гэнэ. Тэнд байгаа монголчуудын ярьснаар боож алсныг нь харсан учраас түүнийг мөн алахыг завдсан бололтой. 

Үүнээс гурав хоногийн өмнө шөнийн ээлжинд гарч байсан 35-40 насны Э гэдэг монгол эмэгтэйг ариун цэврийн өрөөнд ороход нь гэнэт гаднаас нь гэрлийг нь унтраагаад 2 хятад хүн орж зэрлэгээр зодож хүнд гэмтээгээд зугтсан байна. Эмэгтэй Оюутолгойн СОС эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарчээ.

Харийнхан нутагт нь ирж, иргэдийг нь дээрэлхэж байхад Өмнөговь аймгийн Ханбогд сумынхан ийнхүү хятадуудын ноёрхлыг сайн дураараа нутагтаа тогтоолоо. 

Нутгийн иргэд Х.Нэхийтийг Хятадын гар хөл гэж хэлдгийн учир нь тэрээр Оюутолгойн төслийн усны хоолойг холбох ажлыг гүйцэтгэж буй 100% хятадын хөрөнгө оруулалттай JDCC компанийн бүдүүн дарга нэртэй нэгэн юм байна. /Хятад нөхөд нь түүнийг ингэж авгайлдаг/.Энэ компани 1500 гаруй хятад ажилчидтай бөгөөд тэдний зүгээс өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд улайрч, Ханбогд сумын ИТХ-д өөрийн хүнийг зүтгүүлж, ийнхүү хурлын дарга болгосон байх үндэслэлтэй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Учир нь энд 1500 Монгол хүний ажлын байрыг хятадуудад өгч байгааг нутгийн иргэд буруудаг юм. Тийм ч учраас Оюутолгой төсөлд ажиллаж буй бусад Хятад ажилчид "Нэхийт бүдүүн дарга”-ийг сумын ИТХ-ын дарга болсон явдлыг талархан хүлээн авсанбайгаа хэрэг.

Нэр нь хүртэл ченж байрын энэ өндөр мяндагтан бол бүрэн дунд боловсролтой, урьд өмнө нь хууль бусаар алт хил давуулан борлуулдаг сүлжээнд багтаж нэлээд хөлжсөн, сумын ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч байх гурван жилийн хугацаандаа Гашуун сухайтын боомт дээр 10 га газар хууль бусаар өөрийн эзэмшилд авсан, товчхондоо бол Монголын хуулиас гадуур амьдардаг хүн юм.

Хэдийгээр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан шийдвэрийг хүндэтгэж байгаа хэдий ч тус сумын ИТХ-ын зарим төлөөлөгч өмнөд хөршийн сонирхол, хятад ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахын тулд элдэв башир арга, ов мэх хэрэглэх болон дарамт шахалт үзүүлэх замаар хятад ажилчдын эрх ашгийг нутгийн иргэдээс дээгүүр тавьдаг хүнийг ИТХ-д шургуулжээ.

Засгийн газрын мэдээгээр бол тэнд гэрээгээр ирсэн 5000 орчим хятад ажилчин бий гэдэг.  

Харин бодитоор 6000 гаруй хятад ажилчинтай ажээ. Тэдний талаар мэдээлэл маш хомс, гадагшаа гаргадаггүй. Хятад ажилчид орон байрныхаа хаалга, ханан дээрээ ханзаар "Бид баялгаа авахаар ирлээ” хэмээн сийлжээ. 

Jirgee.Mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?