📅

Ж.БАТЗАНДАН: С.БАЯР ТАНТАЙ ХАМТ ЭРЛЭГ РҮҮ ЯВАХ СОНИРХОЛ АЛГА

🕔 2018/02/26 12:15

Ж.БАТЗАНДАН: С.БАЯР ТАНТАЙ ХАМТ ЭРЛЭГ РҮҮ ЯВАХ СОНИРХОЛ АЛГА

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн үеэр "Миний бие өнгөрсөн оны арванхоёрдугаар сард "Нээлттэй сонсгол” явуулсан. Монгол Улсын арван иргэнээс Б.Хурцтай холбоотой гомдол өргөдөл ирсний дагуу "Нээлттэй сонсгол” зохион байгуулж, хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлгийн үеэр Б.Хурцтай холбоотой олон асуудал яригдсан. Тухайлбал, Б.Хурц гэдэг гэдэг хүн Францаас Д.Энхбат гэдэг хүний хулгай хийж авчирсан, "Эрдэнэт”-ийн 49 хувийг Монгол Улсад бус Худалдаа хөгжлийн банк буюу 90 хувь АНУ-д оффшорт бүртгэлтэй компанид авч өгөхөд оролцсон. Мөн УИХ-ын шийдвэр гаргаагүй байхад Засгийн газар хууль бус шийдвэр гаргаж Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлсэн. Б.Хурцын нэхэмжлэл хоёр агуулгатай шүүхэд гаргасан юм байна.

Нэгдүгээрт, Ж.Батзандан худал мэдээлэл тараасан уучлалт гуйх шаардлагатай гэсэн байна. Харин шүүх Ж.Батзандан уучлал гуйх шаардлагагүй. Харин няцаалт хийх шаардлагатай гэсэн хоёр үзүүртэй зүү шиг шийдвэрийг БЗД-ийн шүүх гаргасан байна. Иймээс өнөөдөр энэ хууль эрх зүйн ойлгомжгүй шийдвэртэй холбогдуулан нийслэлийн шүүхэд давж заалдаж байгаагаа мэдэгдэж байна. 

Мөн Ерөнхий сайд асан С.Баяр надад нэлээд гомдсон захидал битүүний урд өдөр явуулсан. Захидлын төгсгөлд, "..эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр "энэ ингэсэн”, "тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…” хэмээн бичсэн байна лээ. 

Би энэ захидалд өнөөдөр хариу өгье "Нас маань дөч дөнгөж гарч байна. Дөрвөн хүүхэд маань нялх байна. Тантай хамт эрлэг рүү явах сонирхол алга. Та  яарч байгаа бол явж болно” гэсэн хариуг өглөө. 

Мөн тэрбээр С.Баяр өөрийг нь шүүхэд өгсөнтэй холбогдуулан зарим мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм. 
П.ГОО
Оллоо.мн 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?