📅

С.Баярт Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхныг шүүхэд өгөх зориг арай л хүрсэнгүй бололтой

🕔 2018/02/14 08:09
 

 

Ерөнхий сайд асан Санжаагийн Баяр өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандан нээлттэй ил захидал илгээн, түүнийг өөрийг нь гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгджээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын чуулганы нэгдсэн болон Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн:"Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн;
- С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй;

- С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр" гэх мэт үгсийг өөрийг нь гүтгэсэн ор үндэсгүй зүйл гэж үзсэн байна. Захидалд нэгэн цагт Ж.Батзандан өөрт нь тал засаж, "Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний ёсоор зөвлөж яваарай гэж хүсье” гэж хэлж байсныг дурьдаад "Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр "энэ ингэсэн”, "тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…" хэмээн захидлаа төгсгөсөн нь хачирхалтай."Тамд уулзая" гэх заналхийлэл бол ямар ч эргэлзээгүй гэмт хэргийн ертөнцийнхний ашигладаг хэллэг юм. 60 гарч яваа Ерөнхий сайд асан маань мафийн гишүүн болж тоглох гээгүй л байлтай.

Мөн С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шүүхэд өгсөнтэй холбогдон маш том асуулт урган гарч буй бөгөөд энэ нь түүнийг АНУ-д хаус худалдан авсан, оффшорт 11 577 000 ам.долларын хөрөнгөтэй, "Анод" банкны хөрөнгийг луйвардсан, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг худалдсан байж мэднэ гэх мэт мэдээлэл, тэр бүү хэл бүрэн хэмжээний баримтат кино  хүртэл гарсантай холбоотой ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаа явдал болж таарч байна. "Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн" гэдгээс илүү ноцтой дээрх мэдээллүүдэд няцаалт хийхгүй, намайг гүтгэлээ гэж шүүхэд хандахгүй байгаа нь С.Баяр Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхан буюу Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нараас эмээж, тэднийг шүүхэд өгөх зориг арай хүрээгүйтэй нь холбоотой юу? Эсвэл тэдний дэлгэсэн мэдээллийг үнэн гэж хүлээн зөвшөөрч буй юм болов уу?
Юутай ч дипломат албанд ажиллаж байхдаа Монгол Улсын холбогдох хуулийг зөрчин, улс төрийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон гэсэн үндэслэлээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын албан тушаалаасаа эргүүлэн татагдаж буй С.Баярыг тойрсон асуудал дөнгөж эхэлж буй нь энэ юм.
 
П.Энхмандах

 

Сонин мн


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?