📅

Нэг өрхөд аз жаргал бэлэглэх үйлс биеллээ оллоо

🕔 2016/01/29 12:15

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын Ажлын алба, БНСУ-ын Кёнги аймгийн Бүчонь хотын ИТХ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах "Санамж бичиг”-ийн хүрээнд Дархан сумын гуравдугаар багийн иргэн P.Батнасангийн хоёр охин Солонгос улсад мэс засал хийлгэхээр болсон. Охид ээжийн хамт БНСУ-д байгаа бөгөөд Соньму эмнэлэгт "Чихний дунгийн суулгацын мэс засал” хийлгэж хагалгаа амжилттай болсон байна.

БНСУ-ын Кёнги аймгийн Бүчонь хотын ИТХ-ын дарга Ким Моон Хо тэргүүтэй Бүчонь хотын ИТХ-ын Төлөөлөгчид охидыг эргэж зургаа нүүр хуудсанд байршуулжээ. Мэс заслын өртөг нь нэг хүний 35 сая вон, онгоцны зардал хагалгааны дараа байрлах орон байр, орчуулагчийн хөлс зэрэг бүх зардал болох нийт 280 сая төгрөгийг БНСУ-ын талаас 100 хувь даасан. Нэг өрх айлд аз жаргал, үр хүүхдүүдэд нь эрүүл энхийг бэлэглэх энэ үйлсийг бодит биелэлээ олоход Дархан сумын ИТХ, ЗДТГ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа үр дүнгээ өгсөн нь энэ юм гэж сумын Засаг дарга Б.Азжаргал ярилаа.

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?