📅

Дархан сумын Засаг дарга “Хангалттай сайн” үнэлгээ авав

🕔 2015/12/21 13:29

Дархан-Уул аймгийн Дархан сумын ээлжит 13 дугаар хуралдаанаас сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг "Хангалттай сайн” гэж дүгнэв.

Тус сумын ИТХ-ын 2013 оны 03/01 дүгээр тогтоолоор "Дархан сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан. Энэ хүрээнд 43 зорилт 249 арга хэмжээг хэрэгжүүлэхээс 2015 оны жилийн эцсийн байдлаар биелсэн 150, хэрэгжих шатандаа явж байгаа 99 ажил байна. Харин 50 буюу түүнээс доош хувьтай 37 ажил байгаа аж. Уг хуралдаанаар сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг 88,9, хувь буюу 4,4 онооны үзүүлэлттэй байгаа тул "Хангалттай сайн" гэж дүгнээд цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж бүрэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга Б.Азжаргалд даалгалаа.

"Сумын ИТХ-ын хуралдаанаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг авч хэлэлцээд хангалттай сайн гэсэн үнэлгээ өглөө. Энэ үнэлгээ нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сумын ЗДТГ-ын хамт олон маань ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан, мөн нэг баг болж сэтгэл зүтгэл гаргаж ажилласны хүч гэж ойлгож байна. Сумаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсэд дэмжиж ажилласан сумын бүх Багийн Засаг дарга нар болон нийт иргэддээ талархаж байна” гэж сумын Засаг дарга Б.Азжаргал хэлэв.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?