📅

Ахуйн хог хаягдал боловсруулж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулагдана

🕔 2016/01/05 16:16

Дархан-Уул аймагт ахуйн хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх 2,5 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцын шав тавилаа.

Шинэ жилийн өмнөхөн шавыг нь тавьсан тус жижиг оврын цахилгаан станцын барилгын ажил ирэх оны гуравдугаар сараас эхлэж мөн оны есдүгээр сард багтаж бүрэн ашиглалтад орохоор төлөвлөжээ. Станцын ажил эхлэхэд дагаад 50 орчим ажлын байр шинээр бий болох аж. "Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх 2,5 Мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах тухай хамтын ажиллагааны гэрээ"-нд Дархан-Уул аймаг, "Сектех" групп, БНСУ-ын "Чангва Энержи" компаний төлөөллүүд 2014 онд гарын үсэг зурж баталгаажуулсан тухай  "Сектех” ХХК-ийн захирал Л.Бат-Өлзий, БНСУ-ын "Чангва Энержи” компаний гүйцэтгэх захирал Юн Дон Хён нар орон нутгийн телевизүүдэд өгсөн ярилцлагадаа онцлов.

Хог хаягдлыг баялаг болгон хувиргаж улмаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт түүх болон бичигдэх өндөр технологи бүхий анхдагч үйлдвэрүүдийн нэг ийнхүү Дархан-Уул аймагт байгуулагдахаар болсон нь энэ юм.

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?