📅

Нийгмийн даатгалын дэвтэрээрээ БНСУ-ын виз авч болно

🕔 2015/12/02 10:38

БНСУ-руу 90 хоногийн хугацаатай зорчих визний журамд өөрчлөлт оруулсан байгаа. Үүний нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон. Санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлдөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн.

Тухайлбал, өндөр насны тэтгэвэрт гарсан хүн эмчилгээний журмаар Солонгос руу гарахдаа тэтгэврийнхээ дансанд мөнгө байршуулж, түүнийг нь барьцаалдаг байсан бол байхгүй болгосон. Мөн 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэн нийгмийн даатгалаа сүүлийн зургаан сарын турш тасралтгүй төлсөн бол мөнгө байршуулах шаардлагагүй.

Нийгмийн даатгалын дэвтрээрээ виз авч болно. Өмнө нь ажлын газрын тодорхойлолт, байгууллага, компанийн гэрчилгээний хуулбар шаарддаг байсан. Мөн хувиараа бизнес эрхэлдэг бол түрээсийн гэрээ, түрээс төлөлтийн баримт, тодорхойлолт гэх олон баримт материал бүрдүүлдэг байсныг хассан.

Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын дэвтэр болон гэрлэлтийн лавлагаагаар виз авах боломжтой гэсэн үг. Тэгвэл эл хөнгөвчилсөн байдлыг ашиглаж эдийн засгийн хямралтай энэ цаг үед БНСУ-руу зорчих иргэдийн тоо маш их нэмэгджээ. Ялангуяа барьцаа мөнгөний хэмжээ багасч, албан ёсны урилга шаардахгүй болсон зэргээр дээрх хэд хэдэн хөнгөлөлтийг Монгол Улсын иргэдэд БНСУ-ын Элчин сайдын яамнаас үзүүлж эхэлсэн юм.

Нөгөө талаар үүнтэй холбогдуулж манай улсын иргэд БНСУ-руу явах, очоод буцаж ирэхгүйгээр "харлах” тохиолдол цаашид нэмэгдэх хандлагатай байна гэдгийг Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайд нь ГХЯ-нд мэдээлжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?