📅

Дархан-Уул аймагт 21 сайн дурын нийгмийн ажилтан бэлтгэгдлээ

🕔 2015/12/24 11:16

Сайн дурын нийгмийн ажилтныг бэлтгэх зорилго бүхий тусгай хөтөлбөр энэ оны 3 дугаар сараас эхлэн есөн сарын хугацаанд явагдсан байна. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь олон нийтийн харилцаа, хүний хөгжлийг дэмжих, орон нутгийн хөгжил, нийгмийн үйл хэрэгт идэвхи санаачлагатайгаар манлайлан оролцох, түншлэлийн харилцааг бий болгох чадвар дадлагтай нийгмийн ажилтныг бэлтгэх юм.

Тэгвэл "КАМА Сервис” ОУБ-аас уг хөтөлбөрийг санаачилан зохион байгуулжээ. Хөтөлбөрийн үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн ИТХурал, хурлын дэргэдэх Иргэний танхим, аймгийн ЗДТГ, Дархан сумын ЗДТГ, НДХ, ЭМГ, ХГБХ,  Дэлхийн зөн ОУБ, Хаанчлалын Дархан түншлэл ТББ зэрэг нийт 18 төрийн болон ТББ-ууд дэмжин хамтран  ажилласан байна. Дээрх байгууллагууд нь нийгмийн ажилтнуудад салбар бүрийн мэдээлэлийг олгох үүднээс  чиглэл бүрийн сургалт явуулжээ.

Өнөөдөр/2015.12.23/ тус  хөтөлбөрөөр бэлтгэгдсэн 21 сайн дурын нийгмийн ажилтан төгсөлтөө хийж, батламжаа гардан авлаа. Тэд хөтөлбөрт хамрагдаж, сайн дурын нийгмийн ажилтан болсноор бусдад зөв мэдээлэл түгээх  өрхийн орлого болоод  хууль  эрх зүйн анхан шатны мэдээллээр хангах  чадварыг эзэмшсэн байна.

Сайн дурын нийгмийн ажилтнууд нь орон нутгийн болон нийгмийн хөгжилд томоохон дэмжлэг үзүүлдэг, маш том хүч гэдгийг батламж гардуулах үеэр зохион байгуулагчдын зүгээс онцолж , шинэхэн төгсөгчдөд ажлын амжилт хүсч, баяр хүргэлээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?