📅

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

🕔 2015/12/04 14:13


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр аймгийн Улаан загалмайн хорооноос халамжлагч иргэдэд түлээ нүүрс ,хүнсний бүтээгдэхүүн, хувцас өглөө. Улаан загалмайн хороо үндсэн 4 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн хүрээнд ХБИргэдэд туслах,сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласаар ирсэн гэв.


Аймгийн Засаг даргын санаачилгаар "Нийгмийн үйлчилгээг танд” аяныг өрнүүлсэн. Аяны хүрээнд уг ажлыг зохион байгуулж зорилтот бүлгийн иргэдийг дэмжин ажиллаж байна. ХБИргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд 25 өрхөд дээрх сэтгэлийн дэм өгчээ. Нэг өрхөд 3 шуудай нүүрс, 2 шуудай мод, гурил, будаа, хувцас зэргийг гардуулан өгөв. Аймгийн Улаан загалмайн хорооноос Дархан сумын 18 багийн иргэдийн дунд хэрэгцээний судалгаа явуулжээ.


Судалгаанд 300 гаруй иргэд хамрагдсан бөгөөд 170 иргэнд дэмжлэг үзүүлэхээр сонгож эхний ээлжийн 25 иргэнд дэмжлэг үзүүлэв.Энэ үеэр улаан загалмай хорооны сайн дурын ажилтнууд орон нутгийн удирдлагуудад хамгийн их тулгамдсан асуудал нь газрын асуудал байгааг танилцуулж, аймгийн Засаг дарга газар шийдвэрлэж өгнө гэсэн хариултыг өглөө.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?