📅

“Орон нутгийн хөгжилд Сайн дурын ажилтнуудын оролцоо” хэлэлцүүлэг зохион байгуулав

🕔 2015/12/04 16:32


Жил бүрийн 12 дугаар сарын энэ өдөр дэлхийн нийтээр сайн дурын ажилтнуудын өдөр болгон тэмдэглэдэг. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Улаан загалмайн хороо хамтран " Орон нутгийн хөгжилд Сайн дурыг ажилтнуудын оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.


Хэлэлцүүлэгт ЭМГ, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн ОУБайгууллага, Сүрьеэтэй тэмцэх төсөл ,Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, аймгийн Скаутын холбоо зэрэг 8 байгууллаын сайн дурын ажилтнууд оролцсон байна. Аймгийн хэмжээнд 1200 гаруй сайн дурын ажилтнууд иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна.


Сайн дурын үйл ажиллагаа нь хүн хүнээ туслан дэмжиж байгаа сайхан сэтгэлийн ажил. Сэтгэл зүрхний угаас туслалцаа үзүүлж байгаа учраас шан харамж хардаггүй ажил юм гэж НҮБ-ын Сайн дурынхны сүлжээ байгууллагын хөтөлбөр дээр тодорхойлжээ. "Сайн санааны үзүүрт тос”, "Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэх зэрэг зүйр үг нь нүүдэлчид амин хувиа боддоггүй, тэд зөвхөн эрх чөлөөг эрхэмлэсэн хүмүүс гэдгийг давхар нотолдог.


Сайн дурын ажилтнуудад тулгамдсан асуудлыг ярилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах гарцыг эрэлхийлж байна. Нээлттэй хэлэлцүүлгийн төгсгөлд 8 байгууллагын төлөөлөл, Төрийн байгууллагын төлөөлөлүүд нэгдэн Сайн дурын байгууллагуудын Нэгдсэн зөвлөлийг байгуулж тэргүүнээр аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Сүхбаатарыг сонгов.

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?