📅

МАН-ын араанд лав зуугдсан Г.Батхүү АН-ын дарга болж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд зориуд ялагдах хор найруулж явна

🕔 2016/12/05 13:38

 

Сонгуулиас хойш АН-ыг нэгмөсөн авслах арга мэх хайсаар явсан МАН-ыханд Хөгжлийн банкинд хийсэн шалгалт сайхан далим болчихоод буй. Гэхдээ АН-ынхан энэ гох дэгээнд тийм ч амар орчихгүй "Хөгжлийн банкны данснаас гараад алга болсон 700 сая ам.долларын зээлийн ихэнхийг танайхан идсэн” хэмээн сөрөг дайралт хийж байгаа юм. Тэгвэл МАН-ынхан АН-ынхныг ам ангайх зүрхгүй болгохын тулд энэ намыг санхүүжүүлдэг нэр бүхий 50 компанийн тайлан тооцоо, тендер төслийн ажлуудыг нягтлан шалгаж ямар нэгэн өө сэв эрж олохоор хууль хяналтынханыг хөл дээр нь босгосон байна. Харин тэрхүү 50 компанийн 20 нь "АПУ-гийн Г.Батхүүгийнх, 10 нь Лу.Болдынх аж. Манай улсад ямар нэг өр төлбөргүй, өө сэвгүй, адгийн наад зах санхүүгийн тайлан тооцоо нь нэн шударга нэг ч компани байхгүй учир дээрх тавин компанийн эзэд багаар бодоход баахан торгууль тавиулж, ихээр бодоход идсэн уусан хэмээгдэн шоронд орох нь дамжиггүй. Үүнийг "гэгээн саруул” ухаандаа эргэцүүлэн бодож эрх баригч МАН-ын зуултанд ороод байгаа 20 компаниа ойртон буй аюулаас хохирол багатай мултлахыг хүссэн Г.Батхүү МАН-ын дарга М.Энхболд болон МАН-ын нөлөө бүхий гишүүдтэй нэгэн тохироог нууцхан хийсэн ажээ.

Энэ тохиролцоогоор бол мань эр ямар ч хамаагүй аргаар АН-ын дарга болж, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгуулийн сурталчилгааны үед эсрэг талдаа ашигтай ажиллаж зориуд ялагдах юм байх. Ерөнхийлөгчийн сонгуульд ялах бүхий л боломж бололцоог нь хангаж өгсөний хариуд МАН Г.Батхүүгийн 20 комданийг хөндөлгүй орхихоор болжээ. АН-ын даргын сунгаанд Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Лу.Болд, П.Цагаан, Ж.Батзандан, Лу.Гантөмөр нар ил далд өрсөлдөж байгаа бөгөөд Г.Батхүү эдний дундаас цойлон гарч ирэхийн тулд юун түрүүн "АН удахгүй болон намынхаа их хурлаар шинэ даргаа сонгоно. Н.Алтанхуяг тэргүүтэй "Алтангадас-ынхан АН-ын нэрийг хамгийн их доройтуулсан. Э.Бат-Үүл журмын нөхрийнхөө аллагын хэрэгт нэр холбогдон хэл ам таталж байгаа, П.Цагаан ерөнхийлөгч Элбэгдорж хоёрын харьцаа эрс муудсан, Х.Тэмүүжин нам дотроо дэмжлэг муутай, ганц "Олимпийн найдвар” нь Г.Батхүү л байна” гэсэн мэдээллийг сонин, сайтуудаар эрчимтэй тарааж эхэлсэн байна. Түүнчлэн АН-ын сум, дүүргийн намын үүрийн дарга нарыг өөрийн талд татан лоббидох үйл ажиллагааг тасралтгүй явуулж эхэлсэн аж.

Иймэрхүү аргаар АН-ын гишүүдийн тархийг угааж байгаагаас гадна цахим сүлжээг ашиглан "Бүтээн байгуулагч Г.Батхүүг дэмжигчдийн хуудас” гээч юм хүртэл нээчихжээ. Энэхүү хуудсан дээрээ "Уяач Энхболдоос УИХ-ын дарга Энхболд. Уяач Батхүүгээс Улсын ерөнхийлөгч Батхүү. 2013 онд М.Энхболдыг МАН-ын дарга болоход хүмүүс "Энэ нам одоо өнгөрлөө сүйрлээ” гэж байсан бол одоо МАН-ыг хар, Миеэгомбын Энхболдыг хар. МАН УИХ-д үнэмлэхүй олонхийн суудал авчихсан, М.Энхболд УИХ-ын дарга болчихсон хөгжлийн түлхүүр атгачихсан сууж байна. Тэрэн шиг АН-ыг одоо аваад явчих хүн байна уу. Мөнгөтэй, хэнтэй ч хэл амаа ололцож чадах хүн бол Г.Батхүү л байна” гэсэн утгатай зүйлсийг тод томруунаар бичин түмэнд түгээж эхэлсэн байна. МАН-ын жиргээчид, троллчид ч намынхаа удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу Г.Батхүүг АН-ын дарга болгохын төлөө хоёр гарынхаа арван хурууг улайстал юм бичиж, туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа нь  дээрх шиг мэдээний доор Г.Батхүүг магтаж сайшаасан, хөөргөж дэвэргэсэн үгс хөвөрч байгаагаас харагдаж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд цацсан их мөнгө, цахим ертөнцөөр тасралтгүй хөврөх магтаал сайшаалууд, намын хамгийн жижиг нэгж болох үүрүүдийн дэмжлэгээр Г.Батхүү нэг их ядрахгүй цойлон гарч ирж АН-ын дарга болох биз ээ. Тэгж гэмээнэ МАН-ынхан хийсэн тохироогоо ахин нэг сануулаад 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд "сүр жавхлантай” ялалт байгуулна гэсэн үг. Нэгэтн санасандаа хүрсэн Г.Батхүү харин тэр үед ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгсөн Ц.Элбэгдоржид намын даргын суудлыг найр тавих юм уу наймаалцах маягаар өгөөд хорин компаниа өргөжүүлэн тэлэх хор найруулгын ажилд орох нь ойлгомжтой. Амин хувийн эрх ашгийнхаа төлөө төр, улсын эрх ашгийг уландаа гишгэсэн иймэрхүү бусармаг явдал хэзээ үгүй болох бол доо.

 

Эх сурвалж: "Ноцтой мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?