📅

АН-ын даргын төлөөх “зодоон”

🕔 2016/08/04 12:18

АН-ын даргын төлөөх “зодоон”

 

-АН-ын ҮЗХ маргааш хуралдахгүй-

АН энэ удаагийн сонгуульд ялагдсаныхаа дараа намынхаа ҮЗХ-г хуралдуулж, дарга даамлаа ч солих тухай ярьж эхэлсэн. Гэсэн ч долдугаар сарын эхээр шөнө дөл хүртэл хуралдсан ҮЗХ-ны хурлаас даргаа томилж чадалгүй арванхоёрдугаар сарын 5 хүртэл хойшлуулаад буй.

Эхэндээ намын даргыг томилох гэж нам доторх фракцууд талцаж бие биенээ дотроо хэмэлж эхэлсэн. Ингээд МҮДН, "Алтангадас”, "Шонхор” фракцийнхан нэг талдаа гарч ҮЗХ-ны гишүүдийн олонх болох гээд байсан учирМоАН, "Нэг ардчилал”-ийнхан түүнчлэн залуусын хөдөлгөөн болох "Олуулаа”, "Либерал хаус”-ынхан намын даргын сунгааг ирэх арванхоёрдугаар сарын 5 хүртэл хойшлуулж чадлаа.

Үүнтэй зэрэгцэн тус намын ҮЗХ-ны хуралдаан энэ сарын 5-нд буюу маргааш болно гэх мэдээлэл хэвлэлээр гарч буй. Тэгвэл нам дотор ҮЗХ-г яаралтай хуралдуулах сонирхолтой байгаа хүмүүсээс гаргаж буй "бор шувуу” аж. Тодруулбал, намын төв аппаратад ажиллаж буй залуусыг наймдугаар сарын 20 хүртэл амраажээ. Тэгэхээр ҮЗХ-ны бэлтгэл хангагдаагүй учир маргааш хуралдаж амжихгүй гэсэн үг.

АН-ын шинэ даргад Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Д.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарын нэр яригдаж буй.Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нар залуус намаа удирдах цаг болсон гэж үзэж буй бол Э.Бат-Үүл мөн намын даргын сунгаанд өрсөлдөх сонирхолтой байгаа аж. Харин УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хувьд намын даргад өрсөлдөх талаар нам дотроо ямар нэг байр суурь илэрхийлээгүй гэх. Долдугаар сард хуралдах ҮЗХ-ны үеэр ч нийслэлд байгаагүй аж.

Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай хүмүүс бол Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нар юм. Тэд нам дотроо өрсөлдөх учир энэ удаагийн АН-ын даргад аль фракцын хүн гарах нь тэдэнд ихээхэн чухал байгаа. Тиймийн учир тэдний нэрийг АН-тай холбоотой мэдээлэлд хавчуулж, хэвлэлээр явуулж, дарга болох "амбицтай” хүмүүс гэх ойлголт олон нийтэд төрүүлэх кампанит ажил өрнүүлж байхыг үгүйсгэхгүй. Энэ нь мэдээж бусад фракцаас шүү дээ. Намын даргад яригдаж буй нэрсэд "Алтангадас”, "Шонхор” фракцын хүмүүс байхгүй байгаагаас ийн харж ч болох.

УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хувьд намын даргад өрсөлдөх талаар нам дотроо ямар нэг байр суурь илэрхийлээгүй гэх.

Нөгөөтэйгүүр "Нэг ардчилал”-ын залуус болох Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, М.Батчимэг нар Ерөнхийлөгчийн улс төрд "бэлтгэсэн” хүмүүс. Тэд өнгөрсөн дөрвөн жилд Ерөнхийлөгчөөс "хол” байсан ч сонгуульд нам нь ялагдсаны дараа эргээд харилцаа холбоо сэргэсэн гэх. Тодорхой хэлбэл, 2017 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж суудлаасаа буусны дараа эргээд намын даргад нь суулгах хөрс суурийг тэд бэлтгэхийн тулд намын даргын сунгаанд хүч үзэхээр өрсөлдөнө. Үүний тулд Л.Гантөмөр, Х.Тэмүүжинд ҮЗХ-ны гишүүдийн дэмжлэг хэрэгтэй.

"Олуулаа”, "Либерал хаус”-ын залуус бол Ц.Элбэгдоржийн хүмүүс юм. Тэд өдгөө намаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлээд байгаа билээ. Намын дүрмийг ч өөрчлөхөөр ярьж буй. Ц.Элбэгдорж суудлаасаа буусны дараа эргээд намын даргад нь суулгах хөрс суурийг тэд бэлтгэхийн тулд намын даргын сунгаанд хүч үзэхээр өрсөлдөнө. Үүний тулд Л.Гантөмөр, Х.Тэмүүжинд ҮЗХ-ны гишүүдийн дэмжлэг хэрэгтэй.

Үүнээс гадна өнгөрсөн сарын хуралдсан ҮЗХ-ны үеэр 31 хүнийг ҮЗХ-ны гишүүнээр бүртгэж, дүрмийн бус шийдвэр гаргасан. ҮЗХ 228 гишүүнтэй байсан бол өдгөө 259 болоод буй. Энэ нь намын дүрмээ зөрчсөн шийдвэр байв. ИЗНН, МҮАН-тай сонгуулийн өмнө нэгдсэн учир тэдний хүмүүсийг ҮЗХ-ээр батламжилсан гэж буй ч сонгуулийн үеэр ҮЗХ-ны гишүүн бус хүнийг УИХ-д дэвшүүлж мөн л дүрмээ зөрчиж байлаа.

Ялагдал хүлээсэн шалтгаанаа зөв оношилж, нам дотроо өөрчлөлт шинэчлэлт хийн, алив асуудлыг фракцын эрх ашгийн үүднээс шийддэггээ багасгахгүй бол 2020 оны ирээдүй бүрхэг хэвээр учир АН-д сорилтыг давах хүндхэн даваа байсаар байх болов уу.  

C.Батзаяа

Эх сурвалж: Eagle.mn

Линк: http://eagle.mn/r/14717

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?