📅

“Увс хүн” ерөнхийлөгч болох уу?

🕔 2016/11/10 14:53

“Увс хүн” ерөнхийлөгч болох уу?Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнээ мэдэгдлээ. Тэрээр энэ шийдвэрээ намынхандаа дуулгахаас ч өмнө сэтгүүлчдийг Туушингийн том танхимд цуглуулан түгээв. АН-д түүнээс өөр Ерөнхийлөгчид өрсөлдөх лидер олон бий ч тухайн үед нь "цусаа гартал үзэлцэж” цойлон гарч ирэхдээ итгэлтэй байгаа бололтой.

Харин МАН-аас УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хувийн тоглолтоо идэвхжүүлж, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө битүүхэн сойж байгаагаа илэрхийлээд авсан. Сонгуулийн дараа олонх болсон МАН Засгийн газраа бүрдүүлсэн байдлыг улстөрийн хүрээнийхэн дүгнэхдээ "М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр "арын байрлалд” орлоо” хэмээж байлаа. Гэтэл одоо Увсын тойргоо орхин хотод өрсөлдөж, зангарагаараа гарч ирсэн Ц.Нямдоржийг төрийн тэргүүн болох магадлалтай хэмээн бичиж эхлээд байна.

Хоёулаа л ээлжлэн эрх барьсан том намын лидер улстөрчид. Хоёулаа Увс аймгаас гаралтай. Хоёуланд нь улстөрд хутгалдсан арвин туршлага бий. Тиймээс аль ч тохиолдолд "Увс хүн” ирэх дөрвөн жил төрийн тэргүүнд гарах бололтой.

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?