📅

“Нүглийн нүдийг гурилаар хуурсан” Жи Мобайл ХХК хэрэглэгчдээ хулхидсаар...

🕔 2016/06/09 13:28
Манайдаа л үндэсний гэх нэр тодотголтой үүрэн холбооны компани болох Жи Мобайл компани хэрэглэгчдээ хулхидсаар... 
Байгууллагдсан цагаасаа л муу нэрийг сүүдэр мэт дагуулж яваа.

Тухайлбал: Хятадын харилцаа холбооны  төрийн өмчит "ZTE” компаний "Монгол дахь ар тал” гэх шуум тархсанаас хойш нэр хүндээ нэлээдгүй  алдаад байсан. Ингэж G-Mobile компани элдэв урамшуулал, хөнгөлөлт, лизинг санал болгож хэрэггүй баахан "хар хайрцаг” зах зээлд шахаж байсан удаатай.

G-Mobile  компаний "SALE” зарлаж 240,000-гаар худалдсан Wi-Fi сүлжээгээр нэгэн зэрэг хэд хэдэн төхөөрөмжийг интернэтэд холбож,  iPhone, iPad зэрэг бүх төрлийн Wi-Fi бүхий төхөөрөмжтэй хоршин ажиллах  шидтэй NH-200M модем нь  хэнд ч хэрэггүй буцаах ч аргагүй "хар хайрцаг” хэмээн олон хэрэглэгчид бухимдаж байна.   Дээрх төхөөрөмжийг  G-Mobile компаниас лизингээр авах боломжийг санал болгон хэрэглэгчдэд олноор "шахсан” ч  интернэтийн хурд удаан, бичлэг дуу сонсож болохгүйгээс гадна фэйсбүүк хуудсанд хүртэл орж дийлэхгүй хэрэглэгчдийн хохироосон хэрэг гарч байсан билээ.

"Жи Мобайл” ХХК-ийн Wi-Fi бүхий ЗG CDMA 450 төхөөрөмжөө 169’000 төгрөгөөр хэрэглэгчдэд шахаж байгаа аж. Хэрэглэгчдэд чанартай энгийн хурдаар 2-3 нотебоок ажиллуулах чадвартай хэмээн суртчилан борлуулж байгаа гэнэ. Мөн тухайн бүтээгдэхүүнээ борлуулахдаа буцааж болно хэмээн зардаг аж.

Гэтэл бусад үүрэн холбооны компаниудын 3G төхөөрөмжийн 1Mbps хурдтай төхөөрөмжийн хаана нь ч хүрэхгүй хурдтайд бухимдсан иргэд буцаах гэхэд НӨАТ орчихсон хэмээгээд буцаахгүй гонжирсон байна. Ийнхүү нүглийн нүдийг гурилаар хуурах "Жи Мобайл” компанид хариуцлага тооцох цаг болсон биш үү?!!

13393316_1087782837946385_2092523489_n 13393487_1087782827946386_1878969526_n 13414515_1087782821279720_1504841438_n

 

Эх сурвалж: www.fact.mn

Ч.МӨНХБАТ


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?