📅

Гэрэлтүүлгийн ажлыг чанаргүй хийж байгааг шүүмжилжээ

🕔 2015/11/06 11:37

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд Дархан сумын алслагдсан гэр хороолол болох нэгдүгээр багт ажиллав. Тус багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга Ц.Лхагвасүрэн "Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын чанар нь муу байна гэсэн иргэдийн гомдлыг Засаг даргад уламжилсаны дагуу энэ багт ажилласан юм.

 

Тус багийн төвийн зам дагуу нийт 28 гэрэлтүүлэг хийх ажлыг "Эрчит цэнэг” ХХК тендерт шалгаран гүйцэтгэж байгаа нь одоогийн байдлаар авто зам дагуу цуваа гэрэлтүүлгийн ажил 80 гаруй хувьтай явагдаж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 42 сая төгрөгөөр 28 гэрэлтүүлэг хийхийн тулд зураг төсвийн дагуу гэрлийн шонг 1,5 метр ухаж бетон цутгаж хийх ёстой. Гэтэл цаг хугацаа давчуу, тус хэсгийн хөрс нь устай гэсэн шалтгаанаар бетон цутгаж хийгээгүй юм байна.

 

Дээрх ажлын явцтай Засаг дарга танилцаад "Нүглийн нүдийг гурилаар хуурсан ийм ажил хийж болохгүй. Шороонд суулгасан гэрэл хүчтэй салхинд унаж, хүн бэртэхгүй гэсэн баталгаа алга. Энэ мэтээр чанаргүй ажил хийх, цаг хугацааны хувьд тохиромжгүй” гэдгийг анхааруулаад хавар гүйцэтгэгч компанийг дахин ажиллуулахаар болжээ.

 

Б.Норовсамбуу

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?