📅

Хэрэглэгчдээ бухимдуулаад буй "ЮНИВИШН"-ээс татгалзах хүмүүс олшров

🕔 2016/01/20 20:45

 

Хэрэглэгчдэдээ гурвалсан үйлчилгээг санал болгодог "ЮНИВИШН” компани өрхийн хэрэглээний багцдаа өөрчлөлт оруулж, интернетийн хэрэглээг хязгаарлахаар болжээ. Тэд өнөөдөр буюу 01 сарын 20-ны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "ХЭРЭГЛЭЭНДЭЭ НИЙЛҮҮЛЭН СОНГО” нэртэй үйлчилгээний багцын санал гаргав.

 

"ЮНИВИШН” энэхүү талаараа үнийн өөрчлөлт хийхээс 10 хоногийн өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр болон хэрэглэгчдэдээ мэдэгдэх ёстой тул ийнхүү албан ёсоор мэдэгдэж байгаа аж.

Улмаар энэхүү шинэ байгцаа ирэх сарын 1-ээс хэрэгжүүлэх гэнэ.

Хэрэглэгчдээ бухимдуулаад буй 'ЮНИВИШН'-ээс татгалзах хүмүүс олшров

 

 

 

Ингэж өрхийн хэрэглээний багцдаа өөрлөлт оруулж, шинэ багц гаргасан нь олон мянган хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлээд байна.

Тодруулбал, өрхийн интернэтийн хэрэглээнд хязгаарлалт тогтоож S, M, L, XL хэмээн ангилж нэрийг нь өөрчилжээ. Өмнө нь 29.900 төгрөгийн үнэтэй багцад дагалдах интернэтийн хэрэглээ хязгааргүй, хурд нь 1 гб байсан бол хэрэглээний хэмжээг 100 гб болгон хязгаарласан аж. Харин м буюу 39.900 төгрөгийн үнэтэй багц 200 гб, L буюу 54.900 төгрөгийн үнэтэй багцийн интернэт хэрэглээг 300 гб эрхтэй харин 89.900 төгрөгийн багц 500 гб интернэт ашиглах эрхтэй болгож өөрчилөхөөр болжээ.

 

Саяхан л танай гэр бүл дэлхийн технологийн гайхамшиг IPTV, интернэт, суурин утас гэсэн гурвалсан үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжтой боллоо гэсэн сүржин уриатайгаар олонд танигдаж интернэтийн хязгааргүй хэрэглээг санал болгож байсан "Юнивишн”нэг л өдрийн дотор санал болгосон үйлчилгээнээсээ урваж хэрэглэгчдийнхээ интернет хэрэглээг хязгаарлах нь тэр. "ХЭРЭГЛЭЭНДЭЭ НИЙЛҮҮЛЭН СОНГО” нэртэй энэхүү шинэ багц нь олон хэрэглэгчдийг бухимдуулахад хүрэв. Тэрбээр зарим хэрэглэгчид цахим хуудсаар дамжуулан эхнээсээ татгалзаж эхлээд байгаа юм.


Түүнчлэн хэрэглэгчид "ЮНИВИЖНЭЭС ТАТГАЛЗЪЯ” нэртэй фэйж хуудас хүртэл нээж нэгджээ.


Мөн "ЮНИВИШН-ны хэрэглэгчид цахим хуудсанд "гайхамшигтай тэнэг компани юм даа! Хэлэх үг алга, 100, 200 сая хүн амтай орнууд утасных нь 3ж- нь хязгааргүй хямд байдаг шүү дээ ЮНИВИШН ёстой ядарсан компани юм аа”, "ЮНИВИШН үүрд баяртай” , "Ер нь бол Андроид Wifi ТВ тавиад Мобинетийн 20 мгбт интернет тавиулаад Юнивишнээс зөвхөн IPTV-г нь авах л сонголт үлдлээ” зэрэг сэтгэгдэл бичжээ.

Тэрбээр зарим хэрэглэгчид шинэ багцын талаар тодруулахаар "ЮНИВИШН”-ны лавлах утас руу утас цохисон байна. Харин Юнител компаниас дээрх үйлчилгээгээ "сард 100 гб, 2000 дуу, 120 кино үзэх боломжтой бөгөөд хэрэв та юм татаж авахгүй, бичлэг үзэхгүй бол хангалттай хүрнэ, 100 гб- т нь сардаа хүрэхгүй дуусвал 2000 төгрөгөөр 5 гб худалдаж авна” хэмээн хариу тайлбар өгч байгаа гэнэ.

Тэгэхээр хэрэглэгчид багцын сонголтоо хийх үлдэж байгаа юм.

Хэрэглэгчдээ бухимдуулаад буй 'ЮНИВИШН'-ээс татгалзах хүмүүс олшров

 

Хэрэглэгчдээ бухимдуулаад буй 'ЮНИВИШН'-ээс татгалзах хүмүүс олшров

 

Хэрэглэгчдээ бухимдуулаад буй 'ЮНИВИШН'-ээс татгалзах хүмүүс олшров

 


Эх сурвалж: Mongolcomment.mnскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?