📅

Олимпийн тамирчид шинэ сүлд дуутай болжээ

🕔 2016/06/08 17:35
"Увертюра” хамтлагийн залуус "Бид эх оронтойгоо хамт” хэмээх шинэ уран бүтээлийг туурвижээ. Энэхүү дуу нь "Rio 2016"  зуны олимпод оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтсэн байна.

СТА, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын шүлэг, СТА Ц.Эрдэнэбат хөгжмийг нь бичсэн энэхүү дуу нь цаашид Монгол тамирчдын сүлд дуулал болох аж. Тус бүтээлийг "Олимпийн хөгжлийг дэмжих сан", "Монголын үндэсний олимпийн хороо", "Монголын байт харвааны холбоо", "Анир" студийн уран бүтээлчид хамтран туурвижээ. Эл уран бүтээлийг өнөөдөр олон нийтэд албан ёсоор танилцууллаа.

"Увертюра” хамтлаг үүрэн телефоны "Скайтел", "Мобиком", "Юнител", "Жи мобайл" компаниудтай хамтран тус уран бүтээлээ олон нийтэд хүргэж арилжих бөгөөд түүний ашгийг "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-аар дамжуулан олимпод оролцох тамирчдад зориулах юм байна.

"Увертьюра” хамтлаг "Бид эх оронтойгоо хамт ” дуугаа үүрэн телефоны "Скайтел”, "Мобиком”, "Юнител”, "Жи мобайл” компаниудтай хамтран сонсогчдын хүртэл болгох ажээ. Дуунаас олсон бүх ашгаа "Олимпийн хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулж, "Рио-2016”-д оролцох тамирчдад хандивлах юм байна. 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?