📅

Бараг 14 мянган дүрвэгчийг Газар дундын тэнгист аварчээ

🕔 2016/06/03 12:18
 Европт завиар нэвтрэхээр оролдсон 14 орчим мянган дүрвэгчдийг өнгөрсөн долоо хоногт Газар дундын тэнгист аварсан тухай Хилийн хяналтын Frontex гэх Европын агентлаг мэдээлэв. Тус байгууллагын төв байр нь Польшийн нийслэл Варшав хотод байрладаг. 

"Өнгөрсөн долоо хоногт 13 800 орчим дүрвэгсдийг Газар дундын тэнгисийн төв хэсэгт ерээд авран хайх ажиллагааны явуулан аварлаа. Түүнд манай бүх хөлөг онгоцнууд оролцсон ба аврагдсан 5000 мянга орчим хүнийг Италид оруулсан” гэж уг агентлаг мэдээлсэн байна.

Frontex мэдээлснээр, хууль бус цагаачид далайг модон завь, загас агнуурын жижиг онгоц зэргээр гатлахыг оролдсон ба гурван завь хөмөрч хэдэн зуун хүн живсэн гэж амь гарсан хүмүүс ярьсан байлаа. 

"Өнгөрсөн долоо хоногийн аврах ажиллагаа нь хууль бусаар цагаачдыг зөөж байгаа хүмүүс далайг гатлах зориулалтгүй хөлөг дээр аль болох олон хүнийг шахан суулгаж, тэдний аюулгүй байдлын төлөө огт зовохгүй, хүнлэг бишээр загнаж буйг харууллаа” гэж Frontex агентлагийн гүйцэтгэх захирал Фабрис Лежери ярив.
Frontex агентлаг нь 14 хөлөг онгоц, дөрвөн нисэх онгоц, гурван нисдэг тэрэгтэй бөгөөд тэднийг Газар дундын тэнгист явуулсан "Тритон” ажиллагаандаа оруулжээ. Тэр бүсэд нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл агентлагийн эргүүлийнхэн бараг 18 мянган хүнийг авраад байна.скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?