Ховдод эвдэрсэн Боинг онгоцыг 10 тэрбумаар засуулсан уу
🕔 2016/05/27 11:39
Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаартай Боинг-737/800 онгоц энэ сарын 3-нд нислэгийн зурвасаас хөөрч чадалгүй саатсан. Тухайн үед МИАТ компаниас "Хөөрөхөөр нислэгийн зурваст гүйлт хийх явцад хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хоёр онгоц гарган иргэдийг Улаанбаатарт авчирсан” гэж мэдэгдэж байв. Мөн тусгай багийнхан юунаас болж онгоц саатсан талаар хяналт шалгалт, дүн шинжилгээ хийж байгааг хэлсэн. Тэгвэл зурвасаас гарч хөдөлгүүр нь эвдэрч Ховдод саатсан Боинг онгоцонд 5 сая ам.долларын сэлбэг засвар хийсэн байна. Хоёр хоногийн өмнө АН-12 онгоц сэлбэг ачиж ирээд буцжээ.