📅

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ХӨЛӨГ ОНГОЦОНД 8000 ГАРУЙ ХҮН БАГТАНА

🕔 2016/05/17 12:07

"Harmony pf the seas” замдаа гарлаа

Дэлхийн хамгийн том хөлөг онгоц өнгөрсөн ням гарагт аялалд гарчээ. Уг хөлөг онгоц Францын боомт Сен-Назерыг орхиж Их Британийн өмнөд эргээс Саутгемптоныг чиглэн хөдөлсөн байна. Тус газраас анхны зорчигчдоо хүлээн авах юм. Дараа нь "Harmony pf the seas” Барселон хүрч тэндээс Газрын дундад тэнгис дэх анхны тээвэрлэлтээ хийх юм.

"Harmony pf the seas” нь 227.5 мянган тонн жинтэй, өргөн нь 66 метр, урт нь 362 метр юм. Хөлгийн өндөр нь 72 метр буюу 20 давхар барилгатай тэнцэх хэмжээнийх. Онгоцонд 6400 зорчигчоос гадна хөлгийн багийн 2000 гишүүн байрлан ажиллах юм.

Одоогоор дэлхийн хамгийн том гэгдэж байгаа хөлгийг бүтээхэд RCI компани 2.5 жилийн хугацааг зарцуулж тэрбум орчим евро зарцуулсан байна. Хөлөг онгоц нь мөсөн талбай, казино, 1400 хүний суудал бүхий театр, спорт зал, усан сан, сагсан бөмбөгийн талбай, парк, 100 метр худалдааны гудамж, 30 гаруй кафе, ресторантай юм.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?